MБҮА ТББ нь Нийслэлээс зарласан мега төслүүдэд дотоодын барилгын компаниудыг оролцуулах боломжоор хангахын тулд Нийслэлийн удирдлагууд, төслийн удирдлагын нэгжүүд, холбогдох албаны хүмүүстэй 2024 оны 12 сараас хойш шат дараалсан уулзалт, хэлэлцүүлэг, Санамж бичиг байгуулах чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд Сэлбэ дэд төвийн 1, 2-р багцын сонгон шалгаруулалт зарласан цаг үеэс эхлэн Сэлбэ хорин минутын хот корпорац ХХК-ийн Гүйцэтгэх захирал У.Баатар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч Агентлаг Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Батцэцэг, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дарга Д.Амгалан нарт албан хүсэлтийг өгсөн билээ. Тухайлбал
✅ 2024.12.14 түгжрэлийг бууруулах төслийн нэгжийн хэрэгжүүлэх төслүүдэд аж ахуйн нэгжүүдийг хамруулах тал дээр санамж бичиг зурлаа
✅ 2025.04.12 нийслэлийн засаг дарга бөгөөд улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатартай уулзалт хийв
✅ Сэлбэ хорин минутын хот корпорац ХХК-ийн Гүйцэтгэх захирал У.Баатар
✅ Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Батцэцэг
✅ Нийслэлийн засаг даргын тамгын газрын дарга Д.Амгалан нарт албан хүсэлт өгөөд байна.
✅ 2025.05.12 Нийслэлийн 1-р орлогч Т.Даваадалай, Сэлбэ хорин минутын хот корпорац ххк-ийн гүйцэтгэх захирал У.Баатар болоод төслийн удирдлагын нэгжтэй хийсэн уулзалт хийв.
✅ 2025.05.16 Бүтээн байгуулалтын төслүүдэд дотоодын компаниудын оролцоог хангах ажлын хүрээнд болон бусад чиглэлээр нийслэлтэй хамтран ажиллахаар боллоо
✅ 2025.05.22 Сэлбэ дэд төвийн тендерт монгол компани оролцох боломжгүй асуудлаар үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргалаа
✅ Төрийн ордны гадна хугацаагүй суулт хийж буй барилгачдын нэгдсэн холбоо ТББ-иас зохион байгуулж буй суултад очиж дэмжлэг үзүүлэв
✅ 2025.05.28 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх,
✅ УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нарт албан шаардлага хүргүүлэв
✅ 2025.06.03 Үндсэн хуулийн цэц маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээр боллоо
✅ Монополын эсрэг газар албан хүсэлт өглөө
✅ 2025.06.12 УИХ-ын чуулганы үеэр шинэ Ерөнхий сайд Г.Занданшатар арга хэмжээ авах талаар мэдэгдлээ
✅ 2025.06.13 МБҮА ТББ-ын Дэд ерөнхийлөгч Б.Нэмэхбаатар, МБНХ-ны Ерөнхийлөгч Г.Наранбаатар, МБГБХ Тэргүүн Ц.Эрдэнэбат нарын барилгачдын төлөөллийг Нийслэлийн Засаг даргын 1-р орлогч Т.Даваадалай хүлээн авч зөвшилцөх уулзалтыг хийлээ.





