“TURKEY BUILD-2025” үзэсгэлэнгийн арга хэмжээний үеэр МБҮА ТББ-ын Гүйцэтгэх захирал Г.Батсүх нь БНТУ-ын Барилгын Материал Үйлдвэрлэгчдийн Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ayden Erkal-тай уулзаж Монгол Улсад хэрэгжих мега төслүүд болоод Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй томоохон төслүүд, хувийн хэвшлийнхний бүтээн байгуулалтын талаарх мэдээллийг өглөө.
БНТУ-даа барилгын салбарын хамгийн том холбоо болох Барилгын Материал Үйлдвэрлэгчдийн Холбоо нь 1984 онд үүсэн байгуулагдсан бөгөөд дотроо хаалганы, цонхны, материал үйлдвэрлэгчдийн, сангийн, дээврийн гээд тус тусын чиглэл бүхий олон холбоодуудын нэгдэл юм.
Тус холбооны зүгээс Монгол Улсад урт удаан хугацаанд хэрэгжих төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй компани, аж ахуйн нэгжүүдэд барилгын бараа материалын чанар, өнгө үзэмж, хэлбэр хэмжээ, үнийн сонголтуудыг тусгайлан гаргаж өгч хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
Харин “TURKEY BUILD-2025” үзэсгэлэнг зохион байгуулагч “ICA EVENTS”-ийн захирал Кemal Ulgan нь Монгол Улсаас барилгын материалын болон МАА, ХАА, гоо сайхан гээд бүх чиглэлээр үзэсгэлэн зохион байгуулах, Монгол Улс руу үзэсгэлэн экспод оролцох Турк компаниудыг зуучлах урт хугацааны хамтын ажиллагааг эхлүүлэхэд бэлэн байгаагаа онцоллоо.





