БНТУ-д жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “TURKEY BUILD-2025” барилга, барилгын материал, шинэ дэвшилтэт техник технологийн үзэсгэлэн яармагт МБҮА ТББ туршлага судлуулах, сургалт арга хэмжээнд хамруулах, хамтын ажиллагааны боломж бололцоог эрэлхийлэх хүрээнд 20 гаруй Гишүүн байгууллагын төлөөллүүдийн хамт айлчилж байна.
МБҮА ТББ-ын Гүйцэтгэх захирал Г.Батсүх болоод Гишүүн байгууллагуудын 20 гаруй төлөөллүүдийг Монгол Улсаас БНТУ-д суугаа Элчин сайд Г.Мөнхбаяр хүлээн авч уулзан санал бодлоо солилцохоос гадна Турк Улсад нэр хүнд бүхий барилгын салбарынхантай холбоо тогтоох, уулзалт хийхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.
Уг арга хэмжээний үеэр Монгол Улсын барилгын салбараас төлөөлөн ирж үзэсгэлэн яармагт оролцож буй МБҮА ТББ-ын Гүйцэтгэх захирал Г.Батсүхээс Монгол Улсын барилгын салбарын өнөөгийн нөхцөл байдал, бүтээн байгуулалтын талаар Бүгд Найрамдах Турк Улсын төв телевиз ярилцлага авлаа.





