Монголын барилгын салбарын хөгжил, эрх зүйн орчныг сайжруулах, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах зорилготой Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ТББ нь үндэсний барилгын компаниудын нэгдэл болохын хувьд нийслэл төдийгүй орон нутагт үйл ажиллагаагаа өргөжүүлж салбар зөвлөл байгуулах ажлыг эхлүүллээ.
Тус ажлын хүрээнд 21 аймагт салбар зөвлөлийг байгуулж, орон нутгийн барилгын компаниуд, мэргэжилтнүүдийг нэгтгэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилго тавин ажиллаж байгаа ба 2025.03.14-ны өдөр МБҮА ТББ-ын Гүйцэтгэх захирал Г.Батсүх, Гишүүнчлэл хариуцсан менежерүүдийн хамт Ховд аймгийн барилгын салбарын төлөөллүүдтэй цаашид хэрхэн хамтрах ажиллах талаар санал солилцлоо.
Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ТББ нь орон нутагт салбар зөвлөлийг байгуулах үйл ажиллагаанд орон нутгийн барилгын компаниуд, инженер, мэргэжилтнүүд, аж ахуйн нэгжүүдийг идэвхтэй оролцож хамтран ажиллахыг урьж байна.
Холбоо барих:
Утас: 7011 1515
Имэйл: [email protected]

Вэбсайт: www.mnca.mn





