March 13, 2025
“ДУЛААН ШИЙДЭЛ I, II” ТӨСЛИЙГ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ЖЭРЭС ОУТББ-ЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА

⛑️⛑️ “ДУЛААН ШИЙДЭЛ I, II” ТӨСЛИЙГ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ЖЭРЭС ОУТББ-ЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА

📌МБҮА ТББ нь нийгмийн хариуцлагын хүрээнд агаарын бохирдлыг бууруулах, хүлэмжийн хийн ялгарлыг багасгах, барилгын салбарт дулаалгын зах зээл, эрчим хүчний хэмнэлттэй шийдлүүдийг нэвтрүүлэхэд хувь нэмрээ оруулах, салбарын ажиллах хүчнийг чадавхжуулах зэрэг зорилгоор 2018 оноос хойш Европын холбооны СВИЧ-Эшиа хөтөлбөрийн санхүүжилттэй “Дулаан шийдэл I, II” төслийг бусад түншлэгчийн хамтаар хэрэгжүүлж байна.

📌Төслийн үйл ажиллагаа, цаашдын тогтвортой байдлыг хангах, барилгын салбарын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлагын талаар харилцан байр сууриа солилцох зорилгоор МБҮА ТББ-ын Гүйцэтгэх захирал Г.Батсүх өнөөдөр (2025.03.12) Жэрэс ОУТББ-ын Азийн бүс хариуцсан захирал Квентин Морро, тус байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч Завьер Рат нарыг хүлээн авч уулзав.

🎯Уулзалтаар талууд олон жил хамтарч ажиллаж ирсэн туршлагадаа тулгуурлан, цаашид үргэлжлүүлэн үр дүнтэй хамтран ажиллахаа илэрхийллээ.

Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ