МБҮА ТББ нь дүрмийн дагуу үйл ажиллагааны тайлан, төлөвлөгөө, төсвийн зарцуулалтаа гишүүддээ танилцуулж ирэх онд хийгдэх төсөв, хөтөлбөр төсвөө УЗ-ийн Гишүүдээрээ батлуулдаг зарчмын дагуу 2025 оны ээлжит хурлаа зохион байгууллаа.
МБҮА ТББ нь уламжлалын дагуу хурлын өмнө шинэ гишүүн байгууллагуудаа Удирдах зөвлөлийн гишүүддээ танилцуулж, гэрчилгээг гардуулан Үндэсний хэмжээний том байгууллагад нэгдсэнд нь талархал илэрхийллээ.
Хурлаар Гүйцэтгэх захирал Г.Батсүх тайлангаа танилцуулж 2025 онд хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүд болоод орон нутгийн салбар зөвлөлтэй болох төлөвлөгөөний талаар боловсруулсан төслийн журмыг батлууллаа.
Мөн ирэх онд МБҮА ТББ-ын дэргэд байгуулсан “Барилга дэд бүтцийн олон улсын Арбитр”, Олон Улсын Зөвлөх Инженерүүдийн Холбоо (FIDIC)-н түншлэгч гишүүний хүрээнд хийгдсэн болоод хийгдэх ажлуудын төлөвлөгөө, төсвийн танилцуулгыг Удирдах зөвлөлийн гишүүн, “Эс Ди Инженеринг энд Констракшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Баасансүрэн танилцуулж батлууллаа.
Түүнээс гадна байгууллагын 2024 оны үйл ажиллагаа болоод санхүүгийн тайланг Хяналтын зөвлөлийн дарга С.Ганзориг танилцуулж мэдээлэл өглөө.





