Томоохон бүтээн байгуулалтууд эхэлж байгаа энэ үед МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайхан, Гүйцэтгэх захирал Г.Батсүх нь Монголын Ложистикийн холбоотой хамтран барилгын салбарын барилгын материал үйлдвэрлэл, нийлүүлэлтийн тээвэр, логистикийн сүлжээ, хууль эрх зүйн орчны өнөөгийн байдал болоод тулгарч байгаа асуудал, түүнийг хэрхэн шийдвэрлэх, боломж хаана байгаа вэ гэдэг талаарх төслийг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, Хотын орлогч Т.Даваадалай, төслийн нэгжийн захирлуудад танилцуулж санал бодлоо солилцлоо.
МБҮА ТББ нь Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж, Монголын Логистикийн Холбоотой хамтран ажиллах санамж бичгийг байгуулан Гишүүн байгууллагуудтайгаа хамтран төсөл хөтөлбөрүүдэд оролцох, судалгаа хийх, төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, үндэсний компани, үйл ажиллагаа эрхлэгчдийн эрх ашгийг бэхжүүлэх чиглэлээр харилцан санал бодлоо солилцож ойлголцолд хүрээд байгаа юм.





