“Эмэгтэйчүүдийн бизнесийг сэргээн босгох, өргөжүүлэх, өсөлтийг дэмжихэд чиглэсэн цахим шийдлүүдэд тэтгэлэг олгох хөтөлбөр”-ийн Монгол Улс дахь цахим нээлтийн арга хэмжээ Гадаад харилцааны яамны “Номин” танхимд 2023.02.06-ны өдөр зохион байгуулагдлаа.
НҮБ-ын Ази, Номхон Далайн Бүс Нутгийн Эдийн Засаг Нийгмийн Комисс (ESCAP), “Women Entrepreneur Growth Fund” буюу Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих сангийн зүгээс Монгол Улсад эмэгтэйчүүдийн бизнесийг сэргээн босгох, өргөжүүлэх, өсөлтийг дэмжихэд чиглэсэн цахим шийдэлд тэтгэлэг олгох хөтөлбөрийн үйл ажиллагаа эхэлснээр төслийн саналуудыг хүлээн авахад бэлэн болоод байгаа юм байна. Уг арга хэмжээнд МБҮА ТББ-ын Гүйцэтгэх захирал Л.Хулан оролцсон бөгөөд дараах мэдээ мэдээллийг байгууллагынхаа дэргэдэх БЭЭЗ-д уламжилж байна. Үүнд:
Тэтгэлгийг:
✅ ХАА-д суурилсан технологийн цахим шийдэл
✅ Нийлүүлэлтийн сүлжээн дэх санхүүжилт
✅ Хөрөнгө оруулалтын цахим шийдэл
✅ Даатгалын технологи
✅ ЖДБЭ эмэгтэйчүүдэд чиглэсэн цахим шийдэл
✅ Дижитал болон санхүүгийн мэдлэг олгох болон бусад салбарын цахим шийдлүүдэд гэсэн чиглэлээр шалгаруулах бөгөөд 2023.03.01-ны өдрийг хүртэл төслийг саналуудыг хүлээн авч, шалгарсан төслүүдэд 10,000 ам.долларын тэтгэлгийг олгох юм байна.
МБҮА ТББ-ын дэргэдэх БЭЭЗ-ийн гишүүдийг энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг [email protected] сайт руу орж анкетыг бөглөн идэвхтэй оролцохыг урьж байна.





