Улаанбаатар хотыг нөмрөөд буй үерийн усны гамшгийн энэ хүнд цаг үед, цаг наргүй ажиллаж буй УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС, ЦАГДАА, ЦЭРЭГ, ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАД, ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД, БХБЯ-даа дэмжлэг болох үүднээс МБҮА ТББ-ын нийт Гишүүн компаниудаа төлөөлөн МБҮА ТББ-ын Ерөнхийлөгчид болон Удирдлагууд болох “Заг групп” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Нэмэхбаатар, “Эко констракшн” ХХК-ийн Захирал С.Нямдаваа, “Номин констракшн девелопмент групп” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Хүрэлхүү нар нь КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН хүрээнд ХОВО МАШИН гаргаж, “Улаанбаатар групп” ХХК-ийн захирал Ц.Батбаатар, “Грийн ресурс констракшн” ХХК-ийн Захирал Ц.Ганзориг нь БЭЛЭН МӨНГӨНИЙ дэмжлэг үзүүлж, МБҮА ТББ-ын Ажлын албаны хамт олон нь БХБЯ, УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС-ийн Шуурхай штабуудтай өчигдрөөс эхлэн төр-хувийн хэвшлийг хооронд нь холбох гүүр нь болж мэдээ мэдээллийг түргэн шуурхай дамжуулах, холбож өгөх, эргэх холбоотой нягт уялдан хамтран зохион байгуулалтын ажлыг хийн гүйцэтгэж байна.
Иймээс МБҮА ТББ-ын нийт Гишүүн компаниудыг НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН хүрээнд болзошгүй гамшгийн нөхцөл байдал үүсэхэд бэлэн байдалд байж, хамтын хүчээр ДЭМЖЛЭГ, ТУСЛАЛЦААГАА ҮЗҮҮЛЭХИЙГ УРИАЛЖ байна.





