May 27, 2022
БАРИЛГЫН САЛБАРТ ТУЛГАРААД БАЙГАА ХАНГАН НИЙЛҮҮЛЭЛТИЙН ХЯМРАЛ, ҮНИЙН ӨСӨЛТ, ВАЛЮТЫН ХАНШНЫ ӨСӨЛТИЙН ТАЛААР ЗАСГИЙН ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ нь барилга бүтээн байгуулалтын салбарт идэвхтэй үйл ажиллагаагаа явуулдаг томоохон хөрөнгө оруулагч, хөгжүүлэгч, үйл хөдлөх хөрөнгийн реалтор, барилга угсралт, барилгын материалын үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч, архитектур, зураг төслийн чиглэлийн 160 гаруй гишүүн компаниудын бүтээн байгуулагчдыг сайн дурын үндсэн дээр нэгтгэсэн, гишүүддээ болон нийгэмдээ үйлчлэхээс гадна төрийн зарим чиг үүргийг гэрээгээр гүйцэтгэдэг салбарын мэргэжлийн, манлайлагч, үндэсний бүтээн байгуулагчдын нэгдэл болох төрийн бус байгууллага бөгөөд 2021 онд Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын “САЙН ЗАСАГЛАЛЫГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ЭНТРЕПРЕНЁР”-оор шалгарсан билээ.

Сүүлийн хоёр жилийн турш үргэлжилсэн цар тахлын нөлөө нь нийгэм-эдийн засгийн өөрчлөлтүүд, салбарын үйл ажиллагаанд шууд нөлөөлж байгаа тул МБҮА ТББ нь барилгын гүйцэтгэгч, төсөл хэрэгжүүлэгч компаниудад тулгарч байгаа асуудал, мөн гаднын хүчин зүйлээс үүдэлтэй ханган нийлүүлэлтийн гинжин хэлхээний хямрал, материалын үнийн өсөлт, валютын ханшны өсөлт зэргийг шийдэх арга зам зэрэг асуудал дээр Засгийн газартай хамтран ажиллахаар саналаа тусгаад байна.

Мөн Монгол Улсын барилгын салбарт төрийн бодлогыг түлхүү тусгах, хууль эрх зүй, эдийн засгийн шинэчлэл, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, нийт гишүүд болон салбарын эрх ашгийг хамгаалах, ногоон барилгын хөгжлийг нутагшуулах чиглэлээр ажиллахаар Стратеги төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулахаар боллоо.

 

Энэ ажлын хүрээнд МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Баярсайхан болон Гүйцэтгэх захирал Л.Хулан нар нь цаашдаа чухал ажлаа эрэмбэлж явуулах, төсөв үйл ажиллагааны төлөвлөгөө, бүтэц, үйл ажиллагааны журмыг боловсруулах, Ерөнхийлөгчдийн зөвлөлийг хуралдуулах, Бодлогын зөвлөлийн журмын боловсруулалттай танилцах, Ногоон барилга, IFAWPCA-ийн Ерөнхийлөгчийн Монгол Улсад айлчлах айлчлалын товыг товлох зэрэг асуудлаар уулзаж санал бодлоо солилцсон юм.

Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ