August 11, 2022
БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ГАЛ ТЭСВЭРШИЛТИЙГ ХАНГАХ ДҮРЭМ ҮЙЛЧИЛЖ ЭХЭЛЛЭЭ

Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт заасан “Барилга байгууламжийн гал тэсвэршилтийг хангах” барилгын дүрэм нь 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөж эхэллээ.

Энэ нь барилга байгууламжийг шинээр төлөвлөх зураг төслийн үе шат, барилга байгууламжид их засвар, дахин төлөвлөлт хийх, барилгын бүтээцийг солих, гал тэсвэршилтийг тусгайлан зааж өгсөн нээлхий нүх гарцыг бөглөх, хаах, мөн барилга байгууламжийн зориулалтыг өөрчилсөн тохиолдолд галын аюулаас хамгаалах, барилга байгууламжийг гал тэсвэршилтийг хангуулах шаардлагыг заавал ханган ажиллах юм.

Энэ дүрэм нь үйлчилж эхэлснээр дээрх шаардлагыг хангаагүй зураг төслийг батлахгүй байх, их засвар хийх, дахин төлөвлөхдөө нүх гарцыг норм дүрмийн дагуу хийх зэргээр шаардлагыг хангаагүй тохиолдолд барилгыг хүлээн авахгүй байх, засвар хийлгэхгүй юм байна.

Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ