Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 96 жилийн ойн хүрээнд “БАРИЛГА, ОРОН СУУЦ -2022” үзэсгэлэн яармаг “Мишээл экспо төв”-д нээлтээ хийлээ. Үзэсгэлэнгийн нээлтэд Барилга, хот байгуулалтын Сайд Б.Мөнхбаатар, Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-ын Барилга, Барилгын Материалын Үйлдвэрлэлийн Хэлтсийн Дарга Д.Батням, ТОСК-ийн Төслийн Хэрэгжилт Хяналтын Хэлтсийн Дарга Л.Мандахнаран, МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайхан, Барилга Эм Эн ХХК-ийн ерөнхий захирал Г.Батсүх, барилгын салбарын аж ахуй нэгжийн төлөөллүүд оролцлоо.
Үзэсгэлэнд шинэ орон сууц, амины орон сууц, хаусны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид, барилгын материал үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгчид, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэгчид гэх мэт 120 гаруй аж ахуйн нэгж байгууллагууд оролцож, бараа материал, бүтээгдэхүүн үйлчилгээ, орон сууцны төслүүдээ олон нийтэд дэлгэн танилцуулж байна.
Үзэсгэлэнгээс компаний болон аж ахуй нэгжийн хувь зээлд хамрагдах боломжтой Улаанбаатар хотод захиалга авч буй хаус болон шинэ орон сууцны шилдэг төслүүдтэй танилцахаас гадна амины орон сууцны хамгийн сүүлийн үеийн загвар дизайн, оновчтой шийдлүүдийг үзэж сонголт хийх боломжийг бүрдүүлж байна.





