“Тогтвортой хөгжлийн зорилго” нээлттэй өдөрлөгийн хүрээнд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн “Алсын хараа-2050” хөтөлбөр болон Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд идэвх зүтгэл гаргаж, хувь нэмрээ оруулж буй 140 гаруй ААНБ-ууд Сүхбаатарын талбайд үйл ажиллагаагаа сурталчиллаа. МБҮА ТББ нь энэ арга хэмжээнд Барилгын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаа болон Франц Улсын Жэрэс олон улсын төрийн бус байгууллагатай хамтран хэрэгжүүлдэг “Дулаан шийдэл” төсөл, Гишүүн байгууллагуудынхаа үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан мэдээллээ.





