МБҮА ТББ-ын Ерөнхийлөгчдийн зөвлөлийн ээлжит хурал 2022.10.21-ний өдөр зохион байгуулагдаж, хурлаар Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хэлтсийн ажлын гүйцэтгэл, үр дүнгийн талаарх товч тайланг МБҮА ТББ-ын Ажлын албаны Барилгын үйл ажиллагаа тусгай зөвшөөрлийн хэлтсийн Дарга Х.Гүлбарша тавилаа. Уг танилцуулгын дараа БҮАТЗ-ийн гэрээний хугацаа дуусахад 3 сар гаруй хугацаа үлдсэнтэй холбогдуулан энэхүү үйл ажиллагааг шинэчлэх, сайжруулах хүрээнд “Ажлын хэсэг”-ийг байгуулж, “Ажлын хэсэг”-ийг Даргаар МБҮА ТББ-ын Дэд ерөнхийлөгч Д.Энхтөрийг олонхын саналаар томиллоо. Ерөнхийлөгчдийн зөвлөлийн ээлжит хурлаар дараах үүрэг чиглэлийг өгч, шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд:БҮАТЗ-ийг сайжруулах төслийг боловсруулах “Ажлын хэсэг”-ийг байгуулж, Ахлагчаар нь МБҮА ТББ-ын Д.Энхтөрийг томилох тушаалыг гаргах, МБҮА ТББ-ын “Стратеги төлөвлөгөө 2020-2024” тодотголын хүрээнд 4 Ажлын хэсэг, 3 Хороонд хуваагдаж, Хороодын ахлагч нарыг томилсон тушаалыг гаргаж, ажлыг эрчимжүүлэх чиглэлийг өглөө.





