МБҮА ТББ-ЫН “СТРАТЕГИ, БОДЛОГЫН ЗӨВЛӨХ НЭГЖ”-ИЙН ЭЭЛЖИТ УУЛЗАЛТ БОЛЛОО
МБҮА ТББ нь “СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ 2020-2024”-дөө тодотгол хийсний дагуу МБҮА ТББ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх “Стратеги, бодлогын зөвлөх нэгж”-ийг байгуулж, нэгжийн Даргаар Ц.Өнөржаргалыг, Гишүүдээр Ш.Жигжид, Б.Тулга нарыг томилж, МБҮА ТББ-ын Дүрэм, “Стратеги, бодлогын зөвлөх нэгж”-ийн ажиллах журам, Ерөнхийлөгчийн үйл ажиллагаанд мэргэжлийн туслалцаа, дэмжлэгийг үзүүлж, цаг үеэ олсон зөвлөмж, арга зүй, мэдээллээр хангах, Ерөнхийлөгчийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэн ажиллахыг даалгалаа. Энэ асуудлын хүрээнд МБҮА ТББ-ын Нийт гишүүдийг хамарсан Форумыг энэ оны 12-р сарын эхээр зохион байгуулахаар тогтлоо.





