December 2, 2022
БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН САЛБАРЫН ТӨСЛИЙН УДИРДЛАГЫН ФОРУМААС ГАРСАН УРИАЛГА

Дэлхий даяар Ковид-19-ийн нөхцөл байдлаас үүссэн эдийн засгийн шинэ нөхцөл байдал, ханган нийлүүлэлтийн сүлжээний доголдол, геополитикийн зөрчилдөөн, БНХАУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй 0-Ковидын бодлогын нөлөөнөөс хамаарсан хүндрэлүүд нь Монгол Улсын бүх салбарт хүндрэл бэрхшээл үүсгэж байна. Иймд уг хямралыг хохирол багатайгаар даван туулах, Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогыг дэмжих, Нийслэлийн болон дагуул хот, 21 аймгийн хөгжлийн бодлогыг дэмжих, бүтээн байгуулалтын салбарын төслийн удирдлагын хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэх, Олон улсын стандартыг салбарын хэмжээнд хэрэгжүүлж хэвшүүлэх зэргээр МБҮА ТББ 160 гаруй Гишүүн компаниудын захирал, удирдлагууд хуран чууллаа.

Уг арга хэмжээг Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ нь санаачлан зохион байгуулж, Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв ТӨҮГ, Монголын барилгын инженерүүдийн холбоо ТББ, Монголын барилгын төсөвчдийн холбоо ТББ, Монголын барилгын инженер геологичдын холбоо ТББ, Монголын барилгын гүйцэтгэгч байгууллагуудын холбоо ТББ, Монголын барилгачдын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын хот байгуулалт, хөгжлийн танхим ТББ, Хөгжлийн төлөө барилагчдын нэгдэл ТББ-уудын төлөөллийг оролцуулан зохион байгууллаа.

УГ ФОРУМЫГ ЗОХИОН БАЙГУУЛСНААР:

1. Төр-хувийн хэвшлийн, мэргэжлийн холбоодын хамтын ажиллагааг сайжруулах,

2. Бүтээн байгуулалтын салбарын хямралыг даван туулах стратегийн хүрээнд нэг үзэл санаа, үзэл баримтлалтай болсноор ажил гүйцэтгэх зөв арга зүйн жишгийг тогтоох,

3. Бүтээн байгуулалтын салбарт ажлын хэсэг, ажлын алба, хороодын үйл ажиллагааг төслийн нэгдсэн стандартаар ажлыг эхлэх, төлөвлөх, хэрэгжүүлэх, хянаж сайжруулах, дуусгах үе шатуудыг амжилттай хэрэгжүүлэх,

4. “Хямралын эсрэг хамтдаа” Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга зүй, баримт бичгийн стандарттай болж, гишүүн компаниуд нь Стратегийг хэрэгжүүлэх хөтөлбөр, төслийн нэгдсэн багц стандарт (ISO 21500)-тай болж, гүйцэтгэлээ сайжруулах, 

5. Монгол Улсын “Шинэ сэргэлтийн бодлого”-д нөлөөлөх Стратегийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл явцад оролцож буй компаниудын дундын засаглал, зохион байгуулалтыг сайжруулан, нэвтрүүлэх,

6. Монгол Улсын “Алсын хараа-2050”, Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан хөтөлбөрт оролцож, Хөшгийн хөндийд босох Чөлөөт бүс, Шинэ Зуунмод хотын бүтээн байгуулалтад МБҮА ТББ-ын Гишүүн байгууллагууд хамтран оролцож мэргэжлийн байгууллага, боловсон хүчний нөөцөд тулгуурласан Үндэсний төлөөлөл болон төслийн багийг байгуулсан манлайлах,

7. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, Даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль нь намрын чуулганаар хэлэлцэгдэхээр болж жагсаалтад орж байгаа нь цаг үеэ олсон тун чухал алхам болж байна. Уг хууль батлагдсанаар хувийн хэвшлүүдэд, тэр дундаа барилгын компаниудад эдийн засгийн болоод эрх ашгийг шууд хамгаалсан эрх зүйн чухал бичиг баримт болж байгаа тул МБҮА ТББ-ын нийт Гишүүн компаниудыг дэмжин ажиллах УРИАЛГЫГ ДЭВШҮҮЛЖ БАЙНА.

МБҮА ТББ, МБЗЗХ ТББ, ӨТМТҮХ ТББ, МБИХ ТББ, МБТХ ТББ, МБИГХ ТББ, МБГБХ ТББ, МБҮЭХ, МХБХТ ТББ,

2022.12.02

Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ