January 22, 2021
МБҮА ТББ, МЯНГАНЫ СОРИЛТЫН САН ХАМТРАН “УЛААНБААТАР ХОТЫН НИЙТ УС ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ХӨТӨЛБӨРИЙГ ТАНИЛЦУУЛАХ ЦАХИМ ХУРАЛ” ӨНӨӨДӨР БУЮУ 2021 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 21-НИЙ ӨДӨР АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

Тус цахим уулзалтад: 

Монголын МСС-ийн зүгээс: АНУ-ын Мянганы сорилтын корпорацын Монгол дахь Суурин захирал Алекс Рассин,  Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос, Төслийн захирал Б.Батсүх, Худалдан авах ажиллагааны захирал Т.Энхтунгалаг, Хуулийн ерөнхий зөвлөх П.Баяр

МБҮА ТББ-ын зүгээс : МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчид, УЗ гишүүд болон гишүүд оролцсон бөгөөд уулзалтын эхэнд МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэд нь Монголын Мянганы сорилтын сангийн зүгээс бидэнд усны төслийн танилцуулга, худалдан авах ажиллагааны удирдамж, журам зэрэг асуудлын хүрээнд дэлгэрэнгүй танилцуулга, мэдээллийг хүргэж байгаа явдалд талархал илэрхийлж байгаагаа онцлон дурдсан юм.

Тус цахим уулзалтаар Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы Сорилтын корпорацын хооронд байгуулсан хоёр дахь Компакт гэрээний санхүүжилтээр Монголын Мянганы сорилтын сангийн хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, төслийн хүрээнд зохион байгуулах худалдан авах ажиллагаанд баримтлах дүрэм журам, удирдамж болон холбогдох бусад асуудлын хүрээнд дэлгэрэнгүй танилцуулга, мэдээллийг өгсөн юм.

Хүндэтгэсэн, 

МБҮА ТББ-ын Ажлын алба

Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ