December 23, 2020
“МОНГОЛЫН БАРИЛГЫН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦИ” ТББ-ЫН ДАРГААР Б.ЛХАГВАЖАВ ТОМИЛОГДЛОО.

Баатаржав овогтой Лхагважав нь “Монголын барилгын үндэсний ассоциаци” ТББ-ын даргын албан тушаалд 2020 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн томилогдлоо.

Тэрээр Бизнесийн удирдлагын доктор, эрх зүйч мэргэжилтэй бөгөөд 1988-1995 онд Польш Улсын Вроцлав хотын Техникийн их сургуулийг төгссөн.

Б.Лхагважав нь 2014-2019 онуудад МҮХАҮТ-ын ерөнхийлөгч ба Удирдах зөвлөлийн даргын албан тушаал, 2019 оноос хойш МҮХАҮТ-ын Тэргүүлэгч гишүүн, 2017 оноос хойш Монгол банкны Хяналтын зөвлөлийн гишүүн, Монголын Гимнастикийн холбооны Ерөнхийлөгч зэрэг албан тушаалыг тус тус хашиж байна.

Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ