Тус хэлэлцүүлгийг МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч, Макс өргөө ХХК-ийн Ерөнхий захирал Д.Цэрэнжигмэд нээн үг хэлэв. Тэрээр, МБҮА ТББ энэ цаг үед төр засагт нийт барилгын салбарт бизнес эрхлэгчдийн дуу хоолой болж МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнесийн зөвлөлүүдтэй хамтран дараах шаардлагуудыг төр засагт хүргүүлсээр ирсэн бөгөөд Энэхүү цахим хэлэлцүүлгээс гарах санал хүсэлт, шйидэл гарц, санал болгосон шийдвэрүүдийг ч мөн уламжлан ажиллахад бэлэн байгаагаа онцлон илэрхийлсэн юм.
Хэлэлцүүлгийн үндсэн илтгэгчээр МБҮА ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Барилга МН-ийн Ерөнхий захирал Г.Батсүх, МБҮА ТББ-ын Хяналтын зөвлөлийн гишүүн Эдийн засагч Ж. Дэлгэрсайхан, Барилга МН-ийн Мэдээлэл технологийн албаны дарга Д. Алтан-Очир нар оролцож,
-Цар тахлын үеийн эдийн засгийн нөхцөл байдал
-Барилгын зах зээл ба Маркетинг
-Барилгын салбарын цахим шилжилт зэрэг сэдвийн хүрээнд илтгэл тавилаа.
Хэлэлцүүлэгт барилгын салбарын мэргэжилтнүүд, удирдах албан тушаалтнууд оролцож илтгэлийн сэдвийн хүрээнд асуулт тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Хүндэтгэсэн,
МБҮА ТББ-ын Ажлыг алба





