April 1, 2020
МБҮА ТББ-ЫН “СЭТГЭЛИЙН ДЭМ” ХАНДИВЫН АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

“БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын Яам”-д БНХАУ-ын ард иргэдэд Коронавирусын /COVID 19/ эсрэг хийж буй тэмцэлд сэтгэлийн дэм, тусламж болгож Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ-ын нийт гишүүд болон хамт олны зүгээс 5,000,000 төгрөгийн мөнгөн хандивыг МБҮА ТББ-ын Дэд Ерөнхийлөгч Б.Нэмэхбаатар, Гүйцэтгэх захирал Л.Хулан нар төлөөлөн өнөөдөр  буюу 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гардуулж өглөө.

Тус уулзалтын үеэр Коронавирусний /COVID 19/ халдвар тархаж байгаа энэ үед Монголын барилгын  салбарын томоохон холбоо болох МБҮА ТББ-ийн нийт гишүүд болон хамт олон тусламжийн гараа сунгаж, сэтгэлийн дэмжлэг үзүүлж буйд Хятадын ард түмэн талархаж байгааг Элчин сайд дурдаад цаашид бид өргөн хүрээтэйгээр хамтран ажиллахад бэлэн байгаа дурдсан юм. 

Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ