March 20, 2018
БАРИЛГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХТОЙ ХОЛБООТОЙ ТАНИЛЦУУЛГА, УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Барилгын тухай хууль, Монгол Улсын үе үеийн Засгийн газрын хөтөлбөр, Засгийн газрын холбогдох тогтоолуудыг үндэслэн төрийн үйлчилгээн дэх иргэд, олон нийтийн оролцоог хангах, хяналтыг сайжруулах зорилтуудын дагуу барилгын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг сонгон шалгаруулах тендерт “Монголын барилгын үндэсний ассоциаци”, “Барилгын инженерүүдийн холбоо”, “Монголын барилгачдын нэгдсэн холбоо”, “Монголын барилгын зураг төсөл зохиогчдын холбоо”, “Монголын барилгын гүйцэтгэгч байгууллагуудын холбоо”, “Инженер геологчдын холбоо”, “Барилгын төсөвчдийн холбоо”, “Өргөн тээвэрлэх машин төхөөрөмж үндэсний холбоо” зэрэг 8-н төрийн бус байгууллага түншлэн орж шалгарч, Барилга, хот байгуулалтын Сайдын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 216 дугаар  тушаал, холбогдох гэрээний үндсэн дээр тусгай зөвшөөрөл огох үйл ажиллагааг хэрэгжүүлж эхлээд байна.

Тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг зохион байгуулагч байгууллага өөрчлөгдсөн, тусгай зөвшөөрөл олгох журам, суурь нөхцөл шаардлага шинэчлэгдсэн, тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд цахим программ нэвтэрсэн зэрэг хэд хэдэн зүйл зэрэг явагдснаас барилгын салбарын нийт аж ахуйн нэгжүүд ажилтан албан хаагчдын дунд хэд хэдэн тодорхойгүй нөхцөл байдал үүссэн.

Иймд МБҮА-аас санаачлан барилгын салбарын нийт аж ахуйн нэгжүүдэд зориулсан танилцуулга, уулзалт, хэлэлцүүлгийг 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Корфрейт зочид буудалд амжилттай зохион байгууллаа.

Тус уулзалтанд барилгын салбарын 250 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл, мөн барилгын салбарын бусад холбоод, төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцлоо. 

Уулзалт хэлэлцүүлгийг МБҮА-ийн УЗ-ийн гишүүн бөгөөд Тусгай зөвшөөрлийн Ажлын хэсгийн дарга Г. Батсүх нээж үг хэлсэн бол, БХБЯ-ны ахлах мэргэжилтэн Д. Батзориг Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээг эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам, түүнтэй холбоотой гарсан бусад дүрэм, аргачлал зэргийн талаар танилцуулга хийлээ. 

Уг танилцуулгын дараа МБҮА-ийн Тусгай зөвшөөрлийн хэлтсийн дарга М. Энхбаатар тусгай зөвшөөрлийн материал хүлээн авах, хянах, шийдвэрлэх үйл явцын талаар танилцуулга хийсэн бөгөөд улмаар тусгай зөвшөөрлийн цахим программын талаарх танилцуулгыг CTECH ХХК-ийн Төслийн менежер Б. Батбямба танилцуулсан.

Танилцуулгуудын дараа уулзалт, хэлэлцүүлэгт оролцогч аж ахуйн нэгжүүдийн төлөөллийн зүгээс асуулт асууж, хариулт авсны зэрэгцээ, холбогдох саналуудаа илэрхийллээ. 

Асуулт асууж санал хэлсэн аж ахуйн нэгжүүдийн хувьд тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг төрийн бус байгууллагад шилжүүлсэн шийдвэрийг зөв зүйтэй бөгөөд дэмжиж байгаагаа илэрхийлж байсны зэрэгцээ, шинэчилсан журам, суурь нөхцөл шаардлагын заалтууд, шалгаруулалтын талаар тодруулга авсны зэрэгцээ, шинэ суурь шаардлага нь барилгын салбарын аж ахуйн нэгжүүдийн хувьд хэтэрхий өндөр амьдралд нийцээүй байгааг жишээ баримт гарган хэлж журамд өөрчлөлт оруулах Ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгээс гарсан саналыг дахин хэлэлцүүлэх шаардлагатай гэсэн саналуудыг тус тус илэрхийллээ.

Уулзалтаас тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг төрийн бус байгууллагад шилжүүлсэн явдлыг барилгын салбарыхны хувьд зөв зүйтэй гэж үзэж дэмжиж байгаагаа нь харагдсан бол энэ төрлийн уулзалт хэлэлцүүлгүүдийг хөдөө орон нутагт зохион байгуулах шаардлагатай болох нь харагдлаа.

МБҮА-ИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ХЭЛТЭС

Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ