April 11, 2018
“ТӨГС БҮТЭЭГЧ – 2018” АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Премиум конкрит ХХК-ийн зүгээс тавьсан саналын дагуу “Төгс бүтээгч-2018” арга хэмжээний эхэнд МБҮА-ийн Зөвлөх Б.Бямбажав МУ-ын барилгын салбарын өнөөгийн байдал, төр засгаас явуулж буй бодлого, цаашид хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийн талаар илтгэл тавьж, үйл ажиллагаанд оролцсон төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл болох 200 гаруй оролцогчдод мэдээлэл өгөв.

Шангри Ла зочид буудалд зохион байгуулагдсан тус арга хэмжээнд УЗГ, Грийн ресурс констракшн ХХК-ийн Захирал Ц.Ганзориг, И Си Си ХХК-ийн Бизнесийн хөгжлийн албаны дарга О.Мандахбаяр, шинэхэн гишүүн Дабль пирамид констракшн ХХК-ийн Захирал М.Болдсүх, зэрэг Ассоциацийн Удирдах зөвлөлийн болон энгийн гишүүдийн төлөөлөл нар өргөнөөр оролцож, барилгад нэвтэрч буй байгаль орчинд ээлтэй шинэ технологи, цаашдын хандлага, зөв менежментийг хэрхэн хэрэгжүүлэх зэрэг сонирхолтой сэдвүүдээр гаднын болон дотоодын шилдэг экспертүүдийн илтгэлийг сонсож, хэрэгцээт мэдээллүүд авсан болно.

Хүндэтгэсэн, 

МБҮА-ийн Ажлын алба

Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ