November 24, 2018
“GREEN BUILD INTERNATIONAL CONFERENCE EXPO 2018” “НОГООН БАРИЛГА ОЛОН УЛСЫН ХУРАЛ, ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА”-Д ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

ХААНА: ХЭЗЭЭ: АНУ-ЫН ИЛЛИНОЙЗ МУЖИЙН ЧИКАГО ХОТ 2018 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 14–16 ӨДРҮҮД ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: USGBC АНУ-ЫН НОГООН БАРИЛГЫН ЗӨВЛӨЛ АНУ-ын Ногоон барилгын зөвлөл нь Эрчим хүчний хэмнэлт бүхий ногоон барилгын тогтвортой ирээдүйн хөгжлийг дэмждэг ба тус зөвлөл нь LEED хөтөлбөрөөр дамжуулан Ногоон барилгын хөтөлбөрийг чанаржуулан жил бүр Олон улсын үзэсгэлэн, чуулган, семнар зэргийг зохион байгуулж ногоон барилгын үзэл санааг улс үндэстэнд дамнуулан түгээдэг билээ. Түүнчлэн, “Ногоон сургууль” сургалтын төвөөрөө дамжуулан олон нийтэд чиглэсэн идэвхижүүлэлтийн үйл ажиллагааг явуулдаг. GREEN BUILD EXPO 2018 Уг үзэсгэлэн нь дэлхийн хамгийн том “НОГООН БАРИЛГА”-ын хөгжлийг түгээх зорилго бүхий олон улсын үзэсгэлэн юм. Ногоон барилгын бодит жишээ, ногоон барилга бүхий хотхоноор аялах, ногоон барилгад нэгдсэн мянга, мянган барилгачидтай уулзаж, туршлага солилцох боломжийг олгодог бөгөөд тус үзэсгэлэнд оролцсноор ЯАГААД бид НОГООН БАРИЛГА барих ёстой вэ гэсэн асуултанд бүрэн хариултыг авдаг болно. ОРОЛЦОГЧ БАЙГУУЛЛАГУУД Барилгын салбарын төрийн байгууллагуудын төлөөллүүд, архитектор, инженер, барилга угсралтын компаниуд, барилгын эзэд, ногоон барилгын зөвлөлийнхөн, засгийн газрын агентлагууд, хот төлөвлөлтийн газар болон орон сууцны конторууд, их сургууль болон боловсролын байгууллагын төлөөллүүд, үл хөдлөх хөрөнгийн компаниуд зэрэг оролцоно. ҮЗЭСГЭЛЭНГИЙН АГУУЛГА Дуу чимээ тусгаарлагч, хөргөлтийн систем, архитектурын шийдлүүд, барилгын эрчим хүч, барилгын дулаалгын материал, интерьер болон экстерьер дизайн, барилгын гэрэлтүүлэг, барилга угсралтын компаниуд болон барилгын материал үйлдвэрлэгчид /будаг, бетон, цемент, барилгын дулаалгын материалууд, барилгын шилэн хийц, метал хийц, модон хийц, дээвэр , хаалга, цонх, шатны компаниуд, барилгын аюулгүй байдал ба автоматжуулалт/ зэрэг сэдвийг хамарна. “GREEN BUILD EXPO 2018” үзэсгэлэнд Монгол Улсаас оролцох аялалын группыг Монголын Барилгын Үндэсний Ассоциаци (МБҮА)-ийн Ажлын алба албан ёсоор зохион байгуулж байна. Иймд Та бүхэн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн дотор оролцох хүсэлтээ дор заасан холболтуудаар холбогдож илэрхийлнэ үү. Г: + (976) 9595 4173, 9444 4173 У: + (976) 7011 1515 И: [email protected] Х: Монгол Улс, Улаанбатаар 15141, Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Самбуугийн гудамж-24, М Плаза, 14-р давхар, 1402 тоот

Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ