Жил бүр уламжлал болон зохиогддог БХБЯ, БХТ, МБҮА, “Барилга.МН”, “Элит снүүкер” биллиардын төв хамтран зохион байгуулсан “BARILGA BILLIARD-2018” тэмцээн 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Илит снукер клуб-д амжилттай явагдаж өндөрлөлөө.
Тус тэмцээн нь барилгын салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд, салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын зөвхөн удирдах албан тушаалтнуудын дунд зохион байгуулагддаг бөгөөд тэдгээрийг хооронд нь танилцуулах, хамтын ажиллагааг нь дэмжих, бизнесийн хүрээгээ өргөжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Энэ удаад 30 гаруй тамирчин оролцож тун өрсөлдөөнтэй, сонирхолтой боллоо.
“BARILGA BILLIARD-2018” тэмцээний шилдгүүдээр:
ТЭРГҮҮН байранд: “Ремугс” ХХК Захирал Т. Пүрэвдорж
ДЭД байранд: “Их азар” ХХК Захирал Г. Дэмүүл
ГУРАВДУГААР байранд:”Эрчим Инженеринг” ХХК-ны Гүйцэтгэх захирал Н. Баярмагнай нар тодорлоо.
Хүндэтгэсэн,
МБҮА-ийн Ажлын алба





