“МОНГОЛЫН БАРИЛГЫН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦИ, БНХАУ-ЫН МОНГОЛ УЛСАД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ЗУН-ХУА НИЙГЭМЛЭГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АНХДУГААР УУЛЗАЛТ”-ын товч мэдээ Монголын барилгын үндэсний ассоциаци нь БНХАУ-ын Монгол Улсад Хөрөнгө оруулагчдын ЗУН-ХУА нийгэмлэгтэй хамтран ажиллах талаар 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр уулзаж, Хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулах, “МБҮА, ЗУН-ХУА Нийгэмлэгийн Хамтын Ажиллагааны Анхдугаар Уулзалт – 2018” арга хэмжээг зохион байгуулах талаар санал солилцсоны үндсэн дээр 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Холидэй Инн зочид буудалд тус уулзалтыг амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээний хүндэт зочдоор дараах зочид төлөөлөгч нар хүрэлцэн ирсэн болно. Үүнд: БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Худалдаа, эдийн засгийн газрын 1-р нарийн бичгийн дарга Ван Минь Худалдаа, эдийн засгийн газрын Атташе Цэнгэл Монгол Улсын Барилга, хот байгуулалтын яамны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Гүнболд Зун-Хуа ниймэглэгийн тэргүүн Ян Шао Чи Зун-Хуа ниймгэмлэгийн байнгын үйл ажиллагаа хариуцсан дарга Ян Жи Юн Тус нийгэмлэгийн Барилгын салбар нийгэмлэгийн тэргүүн Жинь Жинь Мин Монголын Барилгын Үндэсний Ассоциацийн Тэргүүн дэд ерөнхийлөгч Н.Баярсайхан болон 2 байгууллагын бусад удирдлагууд, гишүүд зэрэг нийт 80 гаруй хүн оролцсон болно. Барилга, хот байгуулалтын яамны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Гүнболд нээлтийн мэндчилгээний үгэндээ, МУ ын Засгийн газар БНХАУ-ын дарга Си Жин Пин-ийн санаачилсан “1 бүс 1 зам” хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа ба тус уулзалт нь энэхүү санаачилгыг хэрэгжүүлэх 1 арга зам гэж үзэж байна. Иймээс Монголын барилгын үндэсний ассоциаци, Зун-Хуа нийгэмлэгийн хамтын ажиллагааг манай яамны зүгээс дэмжиж ажиллана гэдгийг дуулгасан юм. Арга хэмжээний үеэр Монголын барилгын үндэсний ассоциаци болон БНХАУ-ын Монгол Улсад Хөрөнгө оруулагчдын ЗУН-ХУА нийгэмлэг нар хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурж, цаашдын хамтын ажиллагааны үндэс суурийг тавьлаа. Түүнчлэн, бизнес уулзалтын үеэр хоёр талын гишүүн байгууллагуудаас тус бүр 3 аж ахуйн нэгж өөрсдийн хэрэгжүүлж буй, хэрэгжүүлэх гэж буй төсөл хөтөлбөрийн танилцуулга, хамтран ажиллах санал тавьсан болно. Үүнд: МБҮА: 1. Гэрэгэ Групп ХХК “Хос Гэрэгэ” 35, 36-р байрны дахин төлөвлөлтийн төсөл 2. Бармон ХХК “Шинэчлэл хороолол” орон сууцны Төсөл 3. Барилгачин групп ХХК Монголын барилгын зах зээлд нэвтхрэх хялбар арга зам ЗУН-ХУА НИЙГЭМЛЭГ: 1. Чайна рейлвэй ферст групп монголиа ХХК захирал Гай Цай 2. Жун чан проперти ХХК захирал Рень Жиюн 3. Сентури Лэнмарк ХХК захирал Лө ЗэнЛун Үргэлжлээд тус уулзалтад хүрэлцэн ирсэн 2 талын гишүүн байгууллагууд хоорондоо танилцаж цаашид хэрэгжих боломжтой төсөл, хөтөлбөрүүдийн талаар болон хамтын ажиллагааны боломжуудын талаар санал солилцох оройн зоогны чөлөөт арга хэмжээгээр өндөрлөв. “Монголын барилгын үндэсний ассоциаци, БНХАУ-аас Монгол Улсад Хөрөнгө оруулагчдын ЗУН-ХУА Нийгэмлэгийн Хамтын Ажиллагааны Анхдугаар Уулзалт – 2018” арга хэмжээний үр дүнд талууд хамтран барилгын салбарын хөрөнгө оруулалт, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, томоохон арга хэмжээ, төсөл, хөтөлбөр, шууд хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэхэд гишүүн компаниудын оролцоо, хувь нэмрийг нэмэгдүүлэх, барилгын компани, бизнес эрхлэгчдэд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, менежментийн сургалт, үзэсгэлэн, семинарыг зохион байгуулж чадавхижуулах, олон улсын барилгын гэрээний зарчмыг нэвтрүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийн бодлого, хөрөнгө оруулалт, бизнесийн үйл ажиллагааг дэмжсэн гадаад, дотоод арга хэмжээ, хамтын ажиллагааны арга хэлбэрийг боловсронгуй болгох үндэс
October 12, 2018
“МОНГОЛЫН БАРИЛГЫН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦИ, БНХАУ-ЫН МОНГОЛ УЛСАД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ЗУН-ХУА НИЙГЭМЛЭГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АНХДУГААР УУЛЗАЛТ”-ЫН ТОВЧ МЭДЭЭ
Илгээх:
Facebook
Email
X





