March 14, 2017
“БАРИЛГЫН САЛБАРЫН ЦАГ ҮЕИЙН БАЙДАЛ БОЛОН БАРИЛГЫН МАТЕРИАЛ ХАНГАН НИЙЛҮҮЛЭЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ХАНДЛАГА” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Монголын барилгын үндэсний ассоциаци Барилга, хот байгуулалтын яамтай хамтран “Барилгын салбарын цаг үеийн байдал болон Барилгын материал ханган нийлүүлэлтийн өнөөгийн байдал, цаашдын хандлага” сэдвээр 3 дугаар сарын 10-ны өдөр хэлэлцүүлэг зохион байгууллаа. 

Хэлэлцүүлэгт Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, Дэд сайд Ш.Лхамсүрэн, Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, МБҮА-ийн Ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэд, Тэргүүн дэд ерөнхийлөгч Н.Баярсайхан, УЗГ Б.Нэмэхбаатар болон МБҮА-ийн Удирдах зөвлөлийн гишүүд, жинхэнэ гишүүд, мөн барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг нийт 120 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.

“Барилгын салбарын цаг үеийн байдал болон Барилгын материал ханган нийлүүлэлтийн өнөөгийн байдал, цаашдын хандлага” хэлэлцүүлгээр салбарын сайд Г.Мөнхбаяр барилгын материал ханган нийлүүлэлтийг төрөөс хэрхэн дэмжих талаар, ипотекийн зээлийн санхүүжилт, гэр хорооллын дахин төлөвлөлт, шинэ цэвэрлэх байгууламжийн төсөл зэрэг хэд хэдэн асуудлыг танилцуулав.

Монгол улс Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдах Засгийн газрын шийдвэрийн хүрээнд Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай саналд Ипотекийн зээлд 111,0 тэрбум төгрөгийг зарцуулахаар тусгасан. Уг санхүүжилт ирэх 4 дүгээр сараас эхэлж санхүүжүүлэхээр тооцож байгаа ба 2017 онд:

• Жилд 111 тэрбум.төгрөгөөр 1850 иргэн

• Сард 12300 сая төгрөгөөр 205 иргэн

• Сард 48 тэрбум төгрөгийг 800 иргэнд ипотекийн зээлээр олгохоор болжээ.

МУЗГ-ын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн “Барилга байгууламжийн өөрийн өртгийг бууруулах, барилгын үйлдвэрлэлийн хугацааг сайжруулахад чиглэсэн барилгын материалыг хөгжүүлэх бодлого боловсруулж  хэрэгжүүлэх” тухай заалтын хүрээнд гол нэрийн 4 материалын үйлдвэрийн төслийг дэмжиж, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх ба үүнд:

• Барилгын үндсэн материалыг импортын хамаарлаас гаргаж, барилгын гангийн үйлдвэр

• Эх орны эрдэс түүхий эд ашигласан барилгын дулаалгын материалын үйлдвэрлэл

• Угсармал барилгын хийцийн үйлдвэрлэл

• Баруун бүст барилгын цементийн үйлдвэрлэл байв.

Түүнчлэн чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжиж ажиллах гэсэн заалтын дагуу барилгын материалын бөөний худалдааны сүлжээг Алтанбулаг, Замын-Үүд, Хөшигийн хөндийн чөлөөт бүсэд байгуулахаар төлөвлөж байгааг салбарын сайд тодотгон хэлсэн.

Барилга, хот байгуулалтын сайд  дээрх асуудлуудын талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ  арга хэмжээнд хүрэлцэн ирсэн аж ахуйн нэгжүүдтэй дараах чиглэлүүдээр хамтран ажиллах боломжуудийг танилцуулав. Үүнд:

1. Азийн хөгжлийн банк, Польшийн Засгийн газрын зээлийн санхүүжилтийн эх үүсвэртэй Орон нутгийн цэвэрлэх байгууламжийн зураг төсөв, барилга угсралтын төслийн ажил.

2. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд улсын болон нийслэлийн хөрөнгө оруулалт, гаднын зээл тусламжаар дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж, барилгын компаниудаар төсөл хэрэгжүүлэх.

Хэлэлцүүлгээр МБҮА-ийн гишүүн, Тэнхлэг зууч ХХК-ийн гүйцэтгэх захирал “Орон сууцны борлуулалтын өнөөгийн байдал” сэдвээр, МБҮА-ийн Хяналтын зөвлөлийн гишүүн, Үлэмж ХХК-ийн захирал С.Ганзориг “Барилгын материалын ханган нийлүүлэгчдэд тулгамдаж буй өнөөгийн нөхцөл байдал” сэдвээр тус тус илтгэл тавьж оролцоо. /Илтгэлүүдийг хавсаргав/

УЛААНБААТАР ХОТЫН ШИНЭ ОРОН СУУЦНЫ ЗАХ ЗЭЭЛ 2017.03.10 АГУУЛГА 1 2 3 Нийлүүлэлтийн ерөнхий мэдээлэл Шинэ орон сууцны үнийн тойм мэдээлэл Борлуулалтын мэдээлэл ҮХХ-ийн нэгдсэн мэдээллийн сан Тэнхлэг зууч ХХК 2013 оноос эхэлж Монгол банктай хамтран өнөөг хүртэл орон сууцны үнийн индекс сар болгон тооцож байгаатай холбоотойгоор 2013 оноос Үл хөдлөх хөрөнгийн нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлж, судалгааны томоохон бааз суурь бий болгон, хөгжүүлж ажиллаж байна. Зорилго: • Улаанбаатар хотын төдийгүй Монгол улсын бүх үл хөдлөх хөрөнгүүдийн дэлгэрэнгүй бүртгэл үүсгэж, нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх • Мэдээллийн санд үндэслэн Улаанбаатар хотын болон Үндэсний хэмжээний үл хөдлөх хөрөнгийн индикатор үзүүлэлтүүдийг тогтмол тооцож гаргах зорилготой. Мэдээллийн сан дахь ХӨРӨНГИЙН ТӨРЛҮҮД, ТОО: ✓Орон сууцны барилга /Шинэ, хуучин орон сууц/ ✓Хаусын бүртгэл ✓Оффисын барилга ✓Худалдаа үйлчилгээтэй барилга ✓Хашаа байшингийн бүртгэл ✓Газрын бүртгэл ✓Зуслангийн бүртгэл ✓Агуулахын бүртгэл ✓Зочид буудлын бүртгэл – 3768- 307- 444- 1440- 8318 /2013 оноос хойш/- 7140 /2013 оноос хойш/- 406 /2013 оноос хойш/- 21- 25 гэх мэт нийт 4446 барилгын мэдээлэл одоогоор бүртгэгдээд байна. Барилгын нэмэлт мэдээллийн бүртгэл 1. УБ хотын шинэ орон сууцны НИЙЛҮҮЛЭЛТ УБ хотын шинэ орон сууцны зах зээл УЛААНБААТАР ХОТОД ХЭРЭГЖИЖ БУЙ ТӨСЛҮҮД, СУУЦНЫ ТӨРЛӨӨР |орон сууцны тоо| Улаанбаатар хотын хэмжээнд 2017 оны 2-р сарын байдлаар 481 төслийн 90,775 айлын орон сууцны төсөл хэрэгжиж байна. Хэрэгжиж буй нийт төслийн 93% нь нийтийн орон сууц, 7% нь амины орон сууцны төсөл байгаа ба нийтийн орон сууцны 401 төслийн 84,860 айлын орон сууцнаас 49% буюу 41,698 айлын орон сууцанд захиалга авч байна. УБ хотын шинэ орон сууцны зах зээл 2017 оны 2-р сарын байдлаар захиалга авч буй 271 төслийн 41,698 айлын орон сууцыг дүүргүүдээр ангилж харвал: ХУД 10205 25% БЗД НД, БНД 578-1% СХД 3848-9% БГД 7101-17% ЧД 82-0,2% 16861 41% СБД 3023-7% Хамгийн их нь БЗД-т хэрэгжиж байна. 101 төслийн 16,861 айлын орон сууц нь нийт захиалга авч буй орон сууцны 41%-ийг эзэлж байна. Захиалга авч буй орон сууцны ашиглалтанд орох хугацааг авч үзвэл: 11,780 УБ хотын шинэ орон сууцны зах зээл 271 төслийн 41,698 айлын орон сууцыг: ✓ Байршил ✓ Дотор засал, барилгын хийц, чанар ✓ Хэрэгжүүлэгч компанийн нэр хүнд, туршлага ✓ Хотхоны ерөнхий төлөвлөлт ✓ Хотхоны талбайн хэмжээ ✓ Орон сууцны талбайн хэмжээ ✓ Орон сууцны болон зогсоолын тооны харьцаа ✓ Талбайн дундаж хэмжээ ✓ Проперти менежмент ✓ Үнэ гэх мэт шалгууруудыг үндэслэн зэрэглэлд ангилж үзэхэд 54% нь дундаж, 36% нь стандарт, 8% нь бизнес, 2% нь өндөр зэрэглэлд хамрагдаж байгаа юм. Өндөр Бизнес 3,546-8% Дундаж, 22,424, 54% 642-2% Стандарт 15,086 36% Захиалга авч буй 271 төслийн захиалагчдын 9%ньиргэн, 91% нь ААН байна. УБ хотын шинэ орон сууцны зах зээл БАРИЛГЫН АЖИЛ ТҮР ЗОГССОН 50 ТӨСӨЛ НД 4% СХД 12% СБД 6% ХУД 35% БГД 10% ЧД 4% БЗД 29% 2017 оны 2-р сарын байдлаар УБ хотод хэрэгжиж буй нийт төслөөс барилгын ажил нь түр зогссон 50 төсөл байгаа ба үүнээс ХУД-т хамгийн олон буюу 17 төсөл зогссон байна. ТӨЛӨВЛӨГДӨЖ БУЙ 209 ТӨСӨЛ СХД СБД ХУД ЧД БЗД БГД 10%-21 6%-13 төсөл төсөл 12%-26 төсөл 20%-41 төсөл 27%-56 төсөл 25%-52 төсөл Зогссон хугацааны хувьд эдгээр төслүүд нь 1 жилээс дээш хугацаагаар зогссон төслүүд байна. Баригдахаар төлөвлөгдсөн 209 төслөөс байршлын хувьд хамгийн их нь БЗД, БГД үүдэд төлөвлөгдсөн байна. 2. Шинэ орон сууцны ДУНДАЖ ҮНЭ Орон сууцны үнийн индекс-2017.01 “Тэнхлэг Зууч” компани 2013 оны 10 сараас эхлэн Монгол банкны захиалгаар Улаанбаатар хотын “Орон сууцны үнийн индекс”-ийг сар болгон тооцож байна. Орон сууцны үнийн индексийг тооцохдоо үндсэн 3 ангиллаар тооцож байгаа юм. Үүнд: • Орон сууцны үнийн ерөнхий индекс • Хуучин орон сууцны үнийн индекс • Шинэ орон сууцны үнийн индекс ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолсон бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 5000 орчим орон сууцны мэдээллийг хамруулдаг. ШОСҮИ 2017 оны 1 сард суурь үе буюу 2013 оны 1 сараас 12,71 хувийн өсөлттэй гарлаа. Энэ нь өмнөх сараас 2,43 хувиар буурч, өнгөрсөн оны үетэй харьцуулахад 4,65 хувиар буурчээ. Шинэ орон сууцны дундаж үнэ Шинэ орон сууцны дундаж үнэ 2-р сард 2,051,160 төгрөг болж өмнөх сараас 0,21 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 0,43 хувийн өсөлттэй гарлаа. Он Дундаж үнэ 2013 2014 2015 2016 2,014,389 2,200,528 Өөрчлөлт 100% 109% 2,117,084 2,040,202 2017 2,051,160 105% 101% 102% Шинэ орон сууцны дундаж үнэ-2017.02 Шинэ орон сууцны үнийг дүүргүүдэд ангилж харуулвал; Хамгийн үнэтэй нь СБД-т, хамгийн хямд үнэтэй нь Налайх дүүрэгт байгаа юм. Шинэ орон сууцны дундаж үнэ Шинэ орон сууцны үнийг сүүлийн 12 сарын байдлаар, зэрэглэлээр харуулвал; 2017 оны 2-р сарын байдлаар өндөр зэрэглэлийн орон сууцны дундаж үнэ 1м.кв нь 7,177.4 мян.₮ байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үе буюу 2016 оны 2-р сараас 26%-иар өссөн үзүүлэлт юм. Үнэ өсөлтийн шалтгаан нь: 1-рт: Өндөр зэрэглэлийн орон сууцны үнэ эдийн засгийн нөхцөл байдлаас төдийлөн их шалтгаалдаггүй. 2-рт: Валютын ханшийн өсөлттэй холбоотой. 3. Шинэ орон сууцны БОРЛУУЛАЛТ Шинэ орон сууцны борлуулалт Захиалга авч буй шинэ орон сууцны борлуулалтын явц дундажаар 62%-тай байгаа ба ашиглалтанд орсон хугацаагаар нарийвчилж харвал: Ашиглалтанд орсон 2017 онд 2018 онд 75% 22,097 26% 3,063 74% 8,717 10% 46 Борлогдсон 90% 410 25% 7,365 29,462 айл 11,780 айл 456 айл борлогдоогүй 2-р сарын байдлаар ҮХХ-ийн анхдагч зах зээл дээр 271 төслийн 41,698 айлын орон сууцны борлуулалт хийгдэж, захиалга авч байгаа ба үүний 71% буюу 29,462 айлын орон сууц ашиглалтанд орсон байна. Үүнээс 75% нь борлуулалт хийгдэж 7,365 айлын орон сууц борлогдоогүй байгаа юм. Шинэ орон сууцны борлуулалт Шинэ орон сууцны борлуулалтын явцыг дүүргүүдээр ангилж харвал харилцан адилгүй байна. Хамгийн их борлуулалттай харагдаж байгаа Налайх дүүргийн төслүүд нь нэлээд удаан хугацааны туршид хэрэгжиж байгаа юм. Шинэ орон сууцны борлуулалт Борлуулалтын явц, 1м.кв-ын үнийн интервалиар: 4.0 сая.₮-с дээш 3.5-4.0 сая.₮ 3.0-3.5 сая.₮ 2.5-3.0 сая.₮ 2-2.5 сая.₮ 2.0 сая.₮ хүртэл 9 төсөл-943 айл Бор – 48% 7 төсөл-756 айл Бор – 59% 14 төсөл-1468 айл Бор – 62% 21 төсөл-3660 айл Бор – 56% Захиалга авч байгаа 271 төслийн 41,698 айлын орон сууцнаас үнэ, айлын тоо, борлуулалтын хувийг тооцоход 2,0-2,5 сая төгрөгийн үнэтэй төслүүдийн хувьд бусдаасаа илүү борлуулалттай буюу 10585 айлын орон сууц 64%-ийн борлуулалттай байна. 63 төсөл-11123 айл Бор – 64% 157 төсөл-23748 айл Бор – 62% Орон сууцны борлуулалтын мэдээ 2017 оны 1-р сард шинээр гэрчилгээ авсан орон сууц 1250 байна. Энэ нь өмнөх сараас 14%-иар, өнгөрсөн оны мөн үеэс 13%-иар өссөн үзүүлэлт юм. Худалдагдсан нийт орон сууцны тоонд шинэ орон сууцны 40-60 м.кв талбайтай, хуучин орон сууцны 40м.кв хүртэлх талбайтай орон сууцнууд илүү хувь эзэлж байна. Шинэ орон сууцны борлуулалт Захиалга авч буй төслүүдийг хотхоны айлын тоогоор борлуулалтыг авч үзвэл; 501-с дээш 1 төслийн айлын тоо 401-500 301-400 201-300 101-200 100 хүртэл 35% 50% 57% 56% 65% 50% 43% 44% 62% 38% 11 төсөл-8,229 айл 6 төсөл-2,788 айл 17 төсөл-6,081 айл 28 төсөл-6,827 айл 73 төсөл-10,486 айл Захиалга авч буй 271 төслийн 50% буюу 136 төсөл нь 100 хүртэлх айлын орон сууцтай байна. Эдгээр төслүүдийн борлуулалтын явц хамгийн өндөр буюу 68% /борлогдсон 4,955 айл/-тай байна. 68% Борлогдсон 32% борлогдоогүй 136 төсөл-7,287 айл Ипотекийн зээлийн мэдээ-2017.01 • Нийт зээлдэгчдийн тоо 89482 2017 оны 1-р сард 780 зээлдэгчид 48,1 тэрбум төгрөгийн зээл олгосны 34,8 тэрбум төгрөг нь ОСИСТТБХ-ийн зээл, 13,3 тэрбум төгрөг нь банкуудын өөрийн эх үүсвэрээс олгосон зээл байна. • Ипотекийн зээлийн нийт үлдэгдэл 4,034.9 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд үүний 3,133.1 тэрбум төгрөгийн зээл нь“Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-ийн зээл байна. • Шинээр олгосон зээл өмнөх сараас 36.3%- иар, төлөгдсөн зээл 16.0%-иар тус тус буурсан байна. •Тухайн сард олгосон зээлийн жигнэсэн дундаж хугацаа 18.5 жил байна. • Нэг зээлдэгчид ногдох тухайн сард олгосон зээлийн хэмжээ дунджаар 61.7 сая төгрөг байгаа нь өмнөх сараас төдийлөн өөрчлөлтгүй байна. Эх үүсвэр: Монгол банк

Хүндэтгэсэн,

МБҮА-ийн Ажлын алба

Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ