May 17, 2017
БАРИЛГАЧИН НЭГ ЦЭГИЙН ТӨВ НЭЭЛТЭЭ ХИЙВ

Барилгачин групп, Барилга эм эн барилгын салбарын мэдээлэл зөвлөгөө, хөдөлмөр зууч, барилгын материалын ханган нийлүүлэгчдийн мэдээллийг нэг дороос авах “БАРИЛГАЧИН” нэг цэгийн үйлчилгээний төвийг “Мишээл барилгын их дэлгүүр”-ийн 2 дугаар давхарт нээлээ. 

Нээлтийн үйл ажиллагаанд МБҮА-ийн Салбарын бодлого, хамтын ажиллагааны менежер М. Энхбаатар, БХБЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга С. Эрдэнэбаатар, Барилгын хөгжлийн төвийн Дэд захирал н. Энхбаяр, Монголын Барилгачдын нэгдсэн холбооны Ерөнхийлөгч М. Батбаатар нар оролцов.

Барилгачин группын БХБЯ, Барилгын хөгжлийн төв ТӨҮГ, МБҮА, МБНХ, Монголын барилгын инженерүүдийн холбоо, Мишээл барилгын их дэлгүүр, Орон сууцны бирж зэрэг байгууллагуудтай хамтран нээж буй тус төвөөс барилгын материалын бартерын худалдаа, ханган нийлүүлэлт, барилгын салбарын хууль эрх зүйн мэдээлэл зөввлөгөө, норм дүрэм зэрэгтэй танилцах, зураг төслийн зөвлөгөө мэдээлэл, барилга угсралт, засвар чимэглэлийн ажил гүйцэтгэгч нарын мэдээлэл хөдөлмөр зуучлал, тээвэр ложистик зэрэг цогц үйлчилгээг авах боломжтой юм.

МБҮА-ийн нийт гишүүд та бүхэн тус нэгдсэн нэг цэгийн төвөөр үйлчлүүлж хууль эрх зүйн мэдээлэл авч, мэргэжлийн инженерээс зөвлөгөө авах, барилгын зураг төслөө гаргуулах, гүйцэтгэгчээ сонгох, барилгын материалаа захиалах зэрэг өөрт хэрэгцээтэй үйлчилгээг авч цаг хугацаа, хөрөнгө мөнгөө хэмнэх боломжтой.

Хүндэтгэсэн, 

МБҮА-ийн Ажлын Алба

Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ