June 7, 2017
ТОГТВОРТОЙ НОГООН, ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТТЭЙ БАРИЛГЫН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАХ ТУХАЙ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

ТОГТВОРТОЙ НОГООН, ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТТЭЙ БАРИЛГЫН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАХ ТУХАЙ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ Дэлхий нийтийн хэмжээнд байгаль орчинд ээлтэй, ногоон технологийг бүхий л салбарт нэвтрүүлэх тэр дундаа барилга бүтээн байгуулалтын салбарт нэвтрүүлж, дэмжин ажиллаж энэ чиглэлээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөр, хийгдэж буй хөрөнгө оруулалтын хэмжээ улам бүр өсөн нэмэгдэж байна. МБҮА нь барилгын салбарын хөгжил, хамтын ажиллагааны хүрээнд Канад улсын Дэлхийн их сургуулийн үйлчилгээ ТББ-ын Юнитерра хөтөлбөртэй хамтран ажиллаж байгаа бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд 2017 оны 6-р сарын 7-ны өдөр зохион байгуулагдсан “Тогтвортой ногоон эрчим хүчний хэмнэлттэй барилгын салбарын хамтын ажиллагааны зөвлөл” байгуулах уулзалт-хэлэлцүүлэгт МБҮА-ийн Ажлын албаны Гүйцэтгэх захирал Л. Хулан, Салбарын бодлого, хамтын ажиллагаа хариуцсан менежер М. Энхбаатар нар оролцов. Тус уулзалт-хэлэлцүүлэгт Канад улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яам, БХБЯ, БОАЖЯ, Эрчим хүчний зохицуулах хороо зэрэг төрийн байгууллагууд, ШУТИС зэрэг эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн 20 гаруй төлөөллүүд оролцов. Уулзалт-хэлэлцүүлгийн хөтөлбөрийг и мэйлээр хүргүүлэв. Түүнчлэн, уулзалт-хэлэлцүүлэгт тогтвортой ногоон эрчим хүчний хэмнэлттэй барилгын салбарын чиглэлээр төрөөс барьж буй бодлого, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, ногоон барилгын чиглэлээр дээд боловсролын салбарын нөхцөл байдал, ногоон ажлын байр, санхүүжилтийн систем, Канад улс дахь ногоон барилгын салбарын хөгжил зэрэг асуудлаар нийт 12 илтгэлүүдийг хэлэлцэв. Уулзалт-хэлэлцүүлгийн илтгэлүүдийг ppt файлаар и-мэйлээр хүргүүлэв. Уулзалт-хэлэлцүүлгийн эцэст “Тогтвортой ногоон эрчим хүчний хэмнэлттэй барилгын салбарын хамтын ажиллагааны зөвлөл”-ийг байгуулах, тус зөвлөлийн цаашдын үйл ажиллагаа, шийдвэрлэх арга хэмжээний талаар хэлэлцэв. Уулзалт-хэлэлцүүлгийн үр дүнд МБҮА-ийн Ажлын албаны Гүйцэтгэх захирал Л. Хулан тус зөвлөлд гишүүнээр ажиллахаар болж бусад асуудлаар санал солилцов. Гишүүд та бүхэн тогтвортой ногоон эрчим хүчний хэмнэлттэй барилгын салбарын чиглэлээр төрөөс барьж буй бодлого, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, ногоон барилгын чиглэлээр дээд боловсролын салбарын нөхцөл байдал, ногоон ажлын байр, санхүүжилтийн систем, Канад улс дахь ногоон барилгын салбарын хөгжил зэрэгтэй танилцана уу. Хүндэтгэсэн, МБҮА-ийн Ажлын Алба

Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ