Өнөөдөр буюу 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Монголын худалдаа, аж үйлдвэрийн тэнхим, БНХАУ-ын Фузьян мужийн Худалдааны танхим хамтран худалдаа, барилга угсралт, хөрөнгө оруулалтын чиглэлээр уулзалт зохион байгууллаа.
Тус уулзалтанд БНХАУ-ын талаас Фузьян мужийн Худалдааны танхимын Тэргүүн ноён Фин Зайн тэргүүтэй 10 гаруй гишүүн аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцсон бол Монголын талаас МХАҮТ-ийн төлөөлөл, МБҮА-ийн гишүүн Макс Өргөө ХХК, Роял нью кэстл ХХК, Номин констракшн девелопмент групп, БҮТИ ХХК, Грийн ресурс констракшн ХХК зэрэг аж ахуйн нэгжүүд болон Ажлын албаны Салбарын бодлого, хамтын ажиллагааны менежер М. Энхбаатар тус тус оролцлоо.
Уулзалтын эхэнд МХАҮТ-ээс Монгол улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, гадаадын хөрөнгө оруулалт, хөрөнгө оруулалт хийх боломж зэргийн талаар танилцуулсан болно.
Цаашлаад БНХАУ-ын Фузьян мужийн Худалдааны танхимын Монгол дахь төлөөлөгчийн газраас уулзалтанд оролцож буй крмпаниудын талаар танилцуулж, уулзалтанд оролцож буй болон сонирхож буй чиглэл, үйл ажиллагааны талаар танилцууллаа.
БНХАУ-ын Фузьян мужийн аж ахуйн нэгжүүдийн хувьд барилга угсралт, гадаад хупадпаа, хөдөө аж ахуй, газар тариалан, уул уурхайн чиглэлээр Монгол улсад төсөл хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт хийх сонирхолтойн дээр БНХАУ-ын Фузьян муж,, Монгол улс хоорондын гадаад худалдаа экспорт, импортыг нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Уулзалтанд оролцож буй манай Ассоциацийн гишүүн аж ахуйн нэгжүүдийн хувьд өөрсдийн хэрэгжүүлж буй болон хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар танилцууллаа.
Уулзалтын төгсгөлд талууд ганцаарчилсан уулзалтууд хийж харилцан мэдээлэл солилцсоны дээр МХАҮТ, БНХАУ-ын Фузьян мужийн Худалдааны танхим мэдээллийг түргэн шуурхай солилцох чиглэлээр хамтран ажиллах, энэ төрлийн уулзалтыг тогтмолжуулах, БНХАУ-ын Фузьян мужид жил бүрийн 5 дугаар сарын 18, 6 дугаар сарын 8, 9 дүгээр сарын 8-ны өдрүүдэд зохион байгуулагддаг хөрөнгө оруулалтын хуралд Монголын талын төлөөллийг оролцуулах чиглэлээр тус тус хамтран ажиллахаар тохиролцлоо.
Энэхүү уулзалтыг зохион байгуулснаар МБҮА-ийн гишүүн аж ахуйн нэгжүүд бизнесийн хамтрагч, хөрөнгө оруулагчдыг олох боломжтойн дээр хамгийн гол нь дундын ямар нэгэн зуучлагчгүйгээр шууд харилцах, үйл ажиллагаа явуулах боломж бүрдэх юм.
Хүндэтгэсэн,
МБҮА-ийн Ажлын алба





