Тус уулзалт нь 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Ажлын хэсгийн албанд МБҮА-ийн Гүйцэтгэх захирал Л.Хулантай ирж уулзалт хийлээ.
“Нэкс Жинерешн Техноложи” Төрийн бус байгууллага нь удирдах зөвлөлийн 7 гишүүн, хяналтын зөвлөлийн 3 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага ба тус уулзалтанд хүрэлцэн ирсэн Г.Тамир дараах асуудлуудыг хөндөн ярьж, санал солилцов.
Г.Тамир: Одоогоор Монгол дахь барилгын салбарын зах зээлийг Японы зах зээлд оруулах шаардалагатай байна. Учир нь Японд 2020 оны Олимпид бэлдэхэд барилгын зах зээл маш их эрэлттэй байгаа бөгөөд тэнд дотоодын барилгын зах зээлийг оруулах явдал юм. Япон дахь барилгын салбарын норм, норматив маш өндөр, тэдний инженерийн багтай хамтраад манай талаас хамтран ажиллах боломжтой гэх зэрэг олон асуудлуудыг хөндсөн хамтран ажиллах саналуудыг Японы Шизуку мужийн Орон нутгийн Дэд даргад тавьж байсан бөгөөд Япон тал бидэнд Монгол дахь томоохон компаниудаар дамжуулан манай барилгын зах зээлд орох боломжтой гэсэн хариу өгсөн.
Энэ тал дээр танай МБҮА-ийн зүгээс компаниудад гадны компаниудтай хамтран ажиллах тал дээр дэмжлэг туслалцаа хэр өгдөг вэ?
Л.Хулан: Энэ тал дээр манай МБҮА яригдаж байгаа. Манайх ганцхан Японы зах зээл гэлтгүй Солонгос, Азийн зах зээлд ажиллах хүчээ бэлдэж, буцаж ажиллах хүчээ авах асуудлууд яригдаж байгаа.
Г.Тамир: Япон тал манай барилгын компаниудад өгөх итгэл үнэмшил сул байдаг болсон. Учир нь тэнд манай зах зээлдэх барилгын салбарын бүхий л мэдээ мэдээллийг мэддэг. Миний гол ирсэн зорилго маань та бүхэнтэй манай барилгын салбарыг Япон улсын барилгын зах зээлд хамтран ажиллах эхний гарцыг бий болгох талаар санал солилцох гэж ирсэн юм.
Л.Хулан: Та бүхэн ганцхан Японы Шизуку мужтай хамтран ажиллах санал тавьсан уу?
Г.Тамир: Тийм. Үүнээс гадна 2017 оны 06 дугаар сард Худалдаа Аж Үйлдвэрийн Яам дээр болсон Монгол Японы Бизнесийн зөвлөлдөх уулзалтанд Гадаад хэргийн Яам, Хөдөө Аж Ахуйн Яам, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимууд хамтарсан уулзалтууд дээр энэхүү саналаа тавьж байсан боловч иргэд ирэх санал нь одоогоор байхгүй байна.
Хамгийн гол Япон талаас бидэнд өгч буй хариу санал нь өөрийн улс дахь дотоодын томоонхон, барилгын салбартаа байр сууриа олсон компаниудаар дамжуулан манай улсын барилгын зах зээлд орж ирэх боломжтой. Үүний дараа дараагийн барилгын жижиг компаниудтай хамтран ажиллах боломжтой гэсэн санал хүргүүлээд байгаа юм.
Л.Хулан: Өөрт тань энэхүү санаа санаачлага нь байгаад байгаа юм байна. Энэхүү асуудлуудаар Монголын томооохон компаниудтай уулзалж, холбоо бариж чадсан уу? Нэкс Жинерешн Техноложи Төрийн бус байгууллага, Япон төгсөгчидийн холбоотой хамтраад ажил эхлүүллээ гэж бодоход ямар ажлын хэсэг байгаа эсэх, ажлын төлөвлөгөө байгаа юу?
Г.Тамир: Барилгын салбарлуу ороход хамгийн түрүүнд албан ёсны БХБЯам, төрийн байгууллагууд, холбоодууд, томоохон компаниудаар дамжуулан нэгтгэсэн хамтран ажиллах, цаашид гарах үр өгөөж нь илүү их байх болов уу.
Л.Хулан: Бид нар энэ асуудлаар Хокайдоо мужийн барилгын холбоотой хамтрах талаар шууд төрийн байгууллагаар ярих уу, эсвэл компаниудаараа дамжуулж хамтран ажиллах саналыг тавих талаар яригдаж байгаа. МБҮА нь компаниудаа төлөөлөн Япон талтай хамтрах ажиллах санал тавьбал хэр үр дүнтэй байх бол?
Г.Тамир: Танигдсан компаниудын захиралаар дамжуулан Япон талтай уулзалт хийхэд арай үр дүнтэй.
Л.Хулан: Танай Төрийн бус байгууллага Япон талын хамтран ажиллах боломжтой компаниудын жагсаалтыг гаргаж өгөх бололцоо хэр байдаг бол?
Г.Тамир: Жайкатай хамтарч ажиллах төсөл, манайд хөнгөлөлтэй зээл буюу буцалтгүй тусламжаар хийгдсэн төслийн жагсаалтыг авах асуудал их хүндрэлтэй байгаад байгаа. Энэхүү жагсаалтыг Монгол Улсын Сангийн яамнаас авах боломжтой.
Л.Хулан: МБҮА-ийн хүрээнд Жайкатай хамтран ХАБ-ын төсөл дээр ажиллаж байсан. Энэхүү төслийн хоёрдугаар шат нь энэ оны 05 дугаар сард эхэлцэн байгаа.
Манай МБҮА нь Хокайдо дахь Ассоциацитай санамж бичиг байгуулан, хамтарч ажилладаг бөгөөд Японы барилгын зах зээлтэй хамтарч ажиллах тухай ярилцаж байгаа. Ганцхан бараа бүтээгдэхүүн экспортлох биш ажиллах хүчин ямар арга замаар нэвтрэн оруулж болох талаар уулзаж ярилцах асуудлууд байгаад байгаа. Энэ тал дээр танай Төрийн бус байгууллага болон Японд Төгсөгчдийн холбоотой хамтарч ярих нь илүү үр өгөөжтэй байх болов уу. Цаашид ажиллах боломжийг эхний ээлжинд гаргаж ирэх сэжүүрүүд байгаа эсэх цаашид хамтран ажиллах боломжтой.
Дээрх асуудлуудаар ярилцан дараа дараагийн уулзалтыг зохион байгуулж уулзалт хийх боломжтойг илэрхийлэн санал солилцох хэлбэрээр уулзалт өндөрлөв.
Хүндэтгэсэн,
МБҮА-ийн Ажлын алба





