March 9, 2015
ТӨСЛИЙН МЕНЕЖМЕНТИЙН УДИРДЛАГА СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАГДЛАА

МБҮА-ийн гишүүн компаниудын захирал, инженерүүдэд зориулсан  Төслийн менежментийн удирдлага 2 өдрийн сургалтыг багцлан хөнглөлттэйгээр Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төвтэй хамтран ЖАЙКА-ийн төслийн мэргэжилтэн МИЦҮИ ЁШИКИ, МЯТ-ийн үндэсний сургагч багш, орчуулагч Ч.Ундрам нар ахлан  2015 оны  03-рсарын 09-10-нд амжилттай зохион байгуулагдлаа. Сургалтад нийт 25 оролцогч хамрагдсан.

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

2015.3.9-ны Даваа гараг, 14:00-18:00

・Удирдамж

・Төслийн менежмент (PMBOK суурилсан)-ийг барилгын салбарт хэрэгжүүлэх нь

Хичээл 1.Цар хүрээний менежмент

Эрэлтийг  хангах  үйл ажиллагааны хүрээг  тодорхойлж, ажилбарын үе шатыг тодорхой болгох

Хичээл 2.Хугацааны менемент ба  зардлын менежмент

Ажлын хэмжээг тооцоолох болон  хугацааг төлөвлөж зохицуулах

Хичээл 3.Чанарын менежмент

Чанарын менежментийн төлөвлөгөө боловсруулах болон чанарын  зорилт тодорхойлох

Багийн дасгал ажил

2015.3.10-ны Мягмар гараг, 08:30-13:00

Хичээл 4.Хүний нөөцийн  менежмент ба харилцааны  менежмент

Ажиллах хүчийг төлөвлөх болон хуваарилах, тушаал зааврын нэгдмэл байдлын арга замыг  төлөвлөх

Хичээл 5.Эрсдлийн  менежмент

Эрсдлийг тодорхойлох/ тогтсон хэмжээнээс гарах эрсдлийг тооцох болон авах арга хэмжээг төлөвлөх

Хичээл 6. Худалдан авалтын менежмент, аюулгүй байдлын менежмент г.м

Худалдан авалтын төлөвлөлт болон шаардагдах нөхцөл, захиалагчийг сонгох, гэрээг хянах, зураг төсөл, угсралтын үйл ажиллагааны аюулгүй байдалд авах арга хэмжээ

Багийн дасгал ажил

Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ