Монголын барилгын үндэсний ассоциацийн Санхүүгийн клубын санаачлага, хүсэлтээр гишүүн байгууллагуудын Санхүүгийн албаны дарга, нягтлан бодогч, санхүүч нарт зориулсан Барилгын төслийн санхүүгийн удирдлага сургалтын шинэ хөтөлбөр гарган Монголтакс ТМЗ ХХК-тай хамтран амжилттай зохион байгууллаа. Тус сургалтанд МБҮА-ын гишүүн байгуулага болон барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын төлөөлөл нийт 18 хүн оролцож Барилгын төслийн явцад тоо хэмжээг шалгах, төсөв гүйцэтгэлийг шалгах, хүйтны улирлын зардлыг тооцох, мөн НББ болон барилгын татварын орчины талаар дэлгэрэнгүй сонсож харилцан санал солилцон, багаар ажилласан өгөөж ихтэй сургалт боллоо.Оролцогчидын дунд явуулсан санал асуулгаар тус сургалт нь маш их хэрэгцээтэй агуулгатай байгаад таларсан бөгөөд цаашид нийгмийн даатгал, төсөв, болон барилгын татаварын талаар дэлгэрэнгүй хөтөлбөртэй сургалтанд хамрагдах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.





