June 29, 2015
МБҮА-ЫН АЖЛЫН ХЭСГИЙХАН БХБ САЙД Д.ЦОГТБААТАРТАЙ САНАЛ СОЛИЛЦЛОО

Монголын барилгын үндэсний ассоциацийн дэргэдэх ажлын хэсгийнхэн 2015 оны 06 дугаар сарын 09-ны өдөр Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатартай уулзаж цаг үеийн асуудлуудаар санал солилцлоо. БХБЯ-ны Барилгын чанар аюулгүй байдлын газраас ажлын хэсэг байгуулан “Барилгын ажилд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангуулах нийтлэг журмыг” нийтээр дагаж мөрдөх журам болгон батлуулахаар ажиллаж байгаа билээ.

Энэхүү журамд ассоциацийн зүгээс оруулсан саналыг сайд болон холбогдох хүмүүст танилцуулж зах зээлийн үндсэн зарчимд нийцээгүй зарим нэг заалтуудын талаар ярилцаж нэгдсэн ойлголцолд хүрч журамд тусгахаар боллоо. Мөн түрээсийн орон сууц хөтөлбөрт ажлын албаны зөвлөх багийн бэлдсэн саналыг танилцуулж албан ёсоор хүргүүллээ. Сайд тус саналыг зөв зүйтэй санал байна гэж хүлээн авч Сангийн яам, ТОСК зэрэг холбогдох байгууллагуудтай уулзаж шийдвэрлүүлэх тал дээр ажиллахаар боллоо. Үүний дагуу нарийвчилсан судалгаа хийхээр талууд харилцан ярилцлаа. Уулзалтын хүрээнд салбарын урт хугацааны бодлого стратегийн хэд хэдэн судалгаа, төслийн ажлын талаар ярилцав.

Энэ үеэр Сайдын хүчин чармайлтын үр дүнд ЖАЙКА байгууллагаас ХАБ-ын төслийн цар хүрээ нэмэгдүүлж байгаа хоёр тал сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, дараагийн шатны төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх санал солилцох уулзалтыг ХАБ клубынхан болон Японд дадлагажигчидын хамт хийхээр тохиролцов. Уг төслийн хүрээнд барилгын ажилд оролцогчдод ХАБЭА-н мэдлэг мэдээллийг таниулах, соён гэгээрүүлэх, боловсрол олгох ажлыг төсөлд оруулан энэ чиглэлд яамтай хамтран ажилллахаар боллоо.

Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ