МБҮА-ын Удирдах зөвлөл болон гишүүдийн ээлжит бус хурал 2015.06.26-нд Мандал амралтын цогцолборт болж өнгөрлөө. Тус хурлын үеэр Холбоодыг чадавхижуулах хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй МБҮА-ын Дунд хугацааны стратегийн төлөвлөгөөтэй /2015-2019/ танилцаж батлав. Энэхүү үйл ажиллагааны үеэр БХБЯ сайд Д.Цогтбаатар оролцож Үл хөдлөх хөрөнгийн зах зээл, хөрөнгө оруулалтын боломжуудын талаар илтгэл тавьж санал солилцлоо. Мөн Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Энхбаяр Орон сууцны санхүүжилтийн системийн тухай ойлголт сэдвэээр илтгэл тавьж, УЗГ М.Батболд Дэд бүтцийн барилгын олон улсын форумд оролцсон ажлын томилолтынхаа талаар тайлангаа тавьлаа.
Цахилгааны тоног төхөөрөмж борлуулагч Шнайдер електрик монголиа компани ивээн тэтгэж үйл ажиллагаагаа танилцуулж, Силикат Монгол компаний Боб кат бартаат замын аялалаар явав.





