December 19, 2025
МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайхан аж ахуйн нэгжүүдэд үүсээд байгаа татварын өрийн асуудлаар байр сууриа илэрхийлэв.

МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайхан аж ахуйн нэгжүүдэд үүсээд байгаа татварын өрийн асуудлаар байр сууриа илэрхийлэв.

Барилгын компаниудад НӨАТ бүртгэл хэрхэн санхүүгийн дарамт үүсгэдэг тухайд.

Энэ нөхцөл байдлын хамгийн тод илэрч буй нэг жишээ нь НӨАТ-ын хуримтлагдсан өр юм. Барилгын салбарын компаниудын хувьд НӨАТ-ын тайлан, төлөлт нь өнөөдөр аккруэл (нийтгэл) суурьтайгаар явагддаг. Өөрөөр хэлбэл:

Борлуулалт бодитоор мөнгөөр орж ирээгүй,

Төлбөрөө аваагүй,

Бартераар солилцсон,

Хугацаа хэтэрсэн авлага хадгалагдсан

байсан ч татварын байгууллагын өмнө НӨАТ-ыг хугацаанд нь мөнгөн төлөлтөөр төлөх үүрэг үүсдэг.

Үүний эсрэгээр олон улс, ялангуяа бүтээн байгуулалтын өндөр эрсдэлтэй салбаруудад НӨАТ-ыг мөнгөн суурьтай (cash-based) бүртгэж, татварыг зөвхөн бодитоор мөнгө орж ирсэн үед ногдуулах бодлого түгээмэл ашиглагддаг.

Монголд энэ зохицуулалт байхгүй байгаа нь дараах шалтгаанаар татварын өрийн гинжин үр дагаврыг улам гүнзгийрүүлж байна:

Борлуулалтын орлого бодитоор ороогүй ч НӨАТ-ын төлбөр үүсдэг.

Үүнээс шалтгаалан НӨАТ нь “өр үүсгэгч татвар” болж хувирдаг

Бартераар борлуулалт хийсэн тохиолдолд мөнгөн урсгал байхгүй ч татварын үүрэг шууд бий болдог.

НӨАТ-ын төлбөрийг барагдуулахын тулд компани бэлэн мөнгөний урсгалаа алдагдуулж, цалин, материалын өртөг, банкны хүү гэх мэт бусад чухал зардлаа дарах боломжгүй болдог.

Энэ нь барилгын салбарын НӨАТ-ын өр яагаад тасралтгүй өсөж, “системийн өр” болон тогтмол хуримтлагддаг үндсэн шалтгаануудын нэг юм.

Тиймээс татварын шинэчлэлийн хүрээнд НӨАТ-ыг мөнгөн суурьт шилжүүлэх, эсвэл барилгын салбарын онцлогт нийцсэн уян хатан механизмыг бий болгох асуудал бодлогын түвшинд зайлшгүй авч үзэх шаардлагатай байна.

Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ