December 8, 2025
СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ, НОГООН САНХҮҮЖИЛТ, BESTGER АРГАЧЛАЛЫН ТАЛААР БАРИЛГЫН САЛБАРЫНХАНД ТАНИЛЦУУЛГА ХИЙЛЭЭ

Төрийн банк, Монголын Ногоон Барилгын Хүрээлэн НҮТББ, Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ТББ 2025.11.28-ны өдөр ногоон санхүүгийн боломж, ногоон барилгын үнэлгээ болох BestGer аргачлал, сэргээгдэх эрчим хүчний VII үеийн технологийн талаар барилгын салбарынханд танилцуулга хийлээ.

Уг арга хэмжээний үеэр Монгол улсад сэргээгдэх эрчим хүчний нөхцөл байдал, шилжилтийн талаар МБҮА ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Эрчим инженеринг ХХК-ийн захирал М.Батболд, Төрийн банкны ногоон зээлийн бүтээгдэхүүн, танилцуулгыг Төрийн банкны Тогтвортой хөгжлийн албаны менежер А.Энх-Эрдэнэ, BestGER аргачлалын танилцуулгыг МНБХ ТББ-ын Гүйцэтгэх захирал Ц.Батгэрэл, BIPV Mongolia ХХК-ийн Ерөнхий захирал С.Болорбайгаль сэргээгдэх эрчим хүчний VII үеийн технологи нь Монгол Улсын барилгын салбарт нэвтэрч, эрчим хүчний шинэ эх үүсвэрийг бий болгож байгаа сонирхолтой танилцуулгуудыг хийлээ.

Мөн уг арга хэмжээний хүрээнд барилгын зураг төсөл болоод эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 50 гаруй компанийн төлөөллүүд үйл ажиллагаагаа танилцуулан хамтран ажиллах боломж бололцоог эрэлхийллээ.

Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ