Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэгдэж буй яг энэ цаг үед Монголын Нээлттэй нийгэм хүрээлэнгээс Засгийн газрын болон Нийслэлийн мега төслүүдэд хийсэн ил тод байдлын судалгааны талаар 2025.10.09-ний өдөр зохион байгуулж уулзалтад Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, УИХ-ын Тамгын газрын Төсвийн хяналт шинжилгээний хэлтэс, Үндэсний Аудитын газар, Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс, Сангийн яам, Нийслэлийн МАН-ын хороо, 20 минутын хот хөгжлийн төв, МБҮА ТББ болон иргэний нийгмийн төлөөллүүд оролцлоо.
Судалгаагаар Засгийн газрын 14 мега төслөөс 6 нь, нийслэлийн 14 мега төслөөс дөрөв нь хэрэгжиж эхэлсэн ба хэрэгжилтийн бэлтгэл хийгдэж буй Засгийн газрын 4, нийслэлийн таван төсөл, судалгаа, төлөвлөлтийн шатанд Засгийн газрын 4, нийслэлийн 14 мега төсөл буюу Дараах :
-Гашуунсухайт-Ганцмодны боомтын хил дамнасан төмөр зам
-Газрын тос боловсруулах үйлдвэр
-Ураны төсөл
-Зэс боловсруулах цогцолбор
-Гангийн цогцолбор
-Эрдэнэбүрэнгийн 90 мат-ын усан цахилгаан станц
-Баянхошуу хот орон сууцжуулах төсөл
-Сэлбэ хот” орон сууцжуулах төсөл
-Эмээлт” эко аж үйлдвэрийн паркийн дэд бүтэц
-Дүүжин замын тээвэр
-Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр замын төслүүд тодорхой хэмжээгээр хөдлөөд эхэлсэн тухай дурдлаа.
Гол нь Засгийн газрын болон нийслэлээс хэрэгжүүлж буй нэг нэг төслүүд жил бүрийн тайлангаа ил тод, нээлттэй байршуулсан бол бусад төслүүдийн тухайд ямар нэгэн веб сайт, мэдээлэл авч болохуйц эх сурвалж байхгүй байгааг дурдсан юм.
Мега төслүүдийг төлөвлөх, хэрэгжүүлэх үйл явц өөрөө тодорхой, хууль эрх зүйн суурьтай буюу Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлоготой уялдах ёстой байтал одоогоор Монгол Улсыг 2025-2031 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн баримт бичиг гэдэг зүйл байхгүй байгааг онцолсон юм.
Гол нь олон талын оролцоотой, том төсөвтэй, эдийн засагт нөлөөтэй Мега төслүүд хэрэгжүүлж байгаа бол үүнийг төлөвлөх, хуваарилах, эрэмбэлэх зэрэг бүх үе шатууд нээлттэй, хариуцлагатай байх ёстой байтал дээрх хэрэгжүүлж байгаа төслүүд нь мөрөөдлийн жагсаалт маягийн зүйл болоод байгааг судалгаагаар гаргаж ирсэнээ дурдсан юм.
Харин АТГ-ын зүгээс уг судалгааг хийхдээ олон нийтэд алийг нь ил тод нээлттэй байлгах тал дээр ойлгомжтой болгох тал дээр нь санал санаачилга гаргаж хийхгүй бол улс орны хэмжээний үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлөхүйц хэмжээний том Мега төслүүдийн талаарх мэдээллийг нэг бүрчлэн ил тод байлгахад хүндрэлтэй байдаг талаар дурдсан юм.
Монгол Улсын УИХ-ын чуулганаар 2026 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хийж томоохон Мега төслүүдийг үргэлжүүлэх, дуусгахад ямар хэмжээний хөрөнгө мөнгө төвлөрүүлж, хаанаас ямар санхүүжилтийн эх үүсвэрээр уг төслүүдийг хэрэгжүүлэх нь тодорхойгүй төслүүдийг эрэмбэлэх зэрэгт энэхүү судалгааны тайлан үр дүнгээ өгнө гэдэгт судлаачид илтгэлтэй байгаа талаар дурдсан юм.





