September 8, 2025
МБҮА ТББ-ЫН ГИШҮҮД ШИЛДГЭЭР ШАЛГАРЛАА

Монгол Улсын барилгын салбарын бүтээн байгуулалтыг цогцлоож, түүчээлэн ажиллаж буй салбарын бодлогыг тодорхойлогчид, шийдвэр гаргагчид, төрийн болон төрийн бус байгууллагуудын удирдлагууд, ажилтнууд, хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгж, байгууллагууд, инженерүүд, барилгачиддаа “БАРИЛГЫН САЛБАРЫН 99 ЖИЛИЙН ОЙ”-н баярын мэндийг хүргэж байна.

✅Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яамны сайд Э.Бат-Амгалан барилгын тусгай зөвшөөрлийн үйл суурь нөхцөл шаардлагаа шинэчлэн хөнгөвчилсний зэрэгцээ цахим программ хангамжаа шинэчлэн аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг тусгай зөвшөөрлийн нэгдсэн сан license.mn -ээр дамжуулан авахад бэлэн болоод байгааг олон нийтэд танилцууллаа. Ингэснээр аж ахуйн нэгж байгууллагуудын хувьд тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаа илүү түргэн шуурхай болж сайдын тушаал болон гэрээ байгуулах процессыг цахим болгож байна.

✅Мөн жил бүрийн ШИЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖ-ээр МБҮА ТББ-ын Гишүүн байгууллага болох Макс өргөө ХХК, Монкон констаркшн ХХК, N.A.P Group Тэсо ХХК-ийн “Актив гарден” төслүүд шалгарлаа.

Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ