“Интеллект групп” ХХК, МБИХ-той хамтран зохион байгуулсан “BDCM 2025: Барилгын салбарын бизнес хөгжүүлэлт” хурлаар МБҮА ТББ-ын Гүйцэтгэх захирал Г.Батсүх нь: ХББОСЯ- аас олгодог Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, Барилга ажил гүйцэтгэх, Өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг license.mn зөвшөөрлийн нэгдсэн системээр дамжуулан олгохоор болсон талаар болон Монгол Улсад тусгай зөвшөөрөл, эрх зүйн баримт бичиг, зөвшөөрөл шаардах үйл ажиллагааг нэг цонхоор цахимаар шийдвэрлэх зорилготойгоор хөгжүүлсэн нэгдсэн системийн давуу тал, шинэчлэлтийг бий болгоод байгаа талаараа танилцууллаа.
Уг хуралд барилгын салбарын хөрөнгө оруулагч, гүйцэтгэгч, захиалагч, зураг төсөл зохиогч, менежемент, даатгалын болон хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг нийт 82 хувийн хэвшлийн байгууллагын 150 гаруй удирдлагууд оролцож өөр өөрсдийн төсөл хөтөлбөрийн давуу тал болоод гарч буй хүндрэл бэрхшээл, түүнийг хэрхэн даван туулах талаар туршлага, боломжуудаа хуваалцлаа.





