May 27, 2025
🚚🚛ХҮННҮ ХОТЫН ТЭЭВЭР ЛОЖИСТИКИЙН БҮC БАЙГУУЛАХТАЙ ХОЛБОГДУУЛАН БАРИЛГЫН МАТЕРИАЛ, ХАНГАН НИЙЛҮҮЛЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ КОМПАНИУДТАЙ САНАЛ СОЛИЛЦЛОО

✅Нийслэл Улаанбаатар хотын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Хүннү’ хотыг төрийн захиргаа, их дээд сургууль, тээвэр логистик, аялал жуулчлал, санхүүгийн төрөлжсөн дагууд хот болгон хөгжүүлэхтэй холбогдуулан 2025.05.27-ны өдөр барилгын материал, тоног төхөөрөмж, ханган нийлүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААНБ, холбоодын төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо.

✅Хурлын үеэр Хүннү хотын Захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэгч, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч М.Батбаяр “Улаанбаатар хотод 2025-2028 онд 24 мега төсөл хэрэгжүүлэх талаар Хүннү хотын Хөгжлийн корпораци ХХК-ийн захирал Г.Гүнболд Хүннү хотын тээвэр логистикийн төвийг байгуулах талаарх танилцуулгыг хийж шинэ хотын бүтээн байгуулалтад ААН-үүдтэй хамтран барилгын материалын ханган нийлүүлэлтийн үйл ажиллагааг цогцоор нь төлөвлөх шаардлагатай. Шинэ бүтээн байгуулалтыг төр дангаараа хийх боломжгүй учир төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шинэ хот тосгон, том төслүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

✅Харин уулзалтын үеэр МБҮА ТББ-ын Гүйцэтгэх захирал Г.Батсүх “Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөөд буй томоохон мега төслүүдийг барилгын материалаар хангах шаардлага гарч байгаа. Эдгээр томоохон томоохон төсөл хөтөлбөрүүдийн барилгын материалд одоо байгаа эрэлт хэрэгцээнээс 2-3 дахин ихэснэ. Иймд барилгын материалынхаа 70 хувийг импортоор хангадаг манай улсын хувьд томоохон төслүүдээ явуулахад тээвэр логистикийн асуудал саатах эрсдэлтэй. Ийм учраас бид нийслэл болон Хүннү хоттойгоо хамтраад барилгын материалын логистикийн төвийг байгуулах асуудлаар Монголын Барилгын Үндэсний Ассоциаци, Барилгын Ханган нийлүүлэгчдийн Зөвлөл холбоод хамтран санал бодлоо солилцож, шийдэл гаргалгааны талаар танилцуулга хийлээ.

✅МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайхан: Эдийн засгийн чөлөөт бүс, логистикийн төвийн хөгжлийг ЗГ-ын бодлогоор дэмжиж, тусгай зөвшөөрөл, бодлогын уялдаа холбоо дээр хамтран ажиллах, хил хоорондын тээвэр, ложистикийн судалгаа, экспортын гарц, дотоодын оролцоог нэмэгдүүлэх талаар байр сууриа илэрхийлж төр, хувийн хэвшлийн түншлэлийг чухалчлав.

Уг арга хэмжээнд МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайхан, Дэд ерөнхийлөгч Д.Энхтөр, Гүйцэтгэх захирал Г.Батсүх тэргүүтэй удирдлагын багийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож Хүннү хотын бүтээн байгуулалтад барилгын компаниудын оролцоог хангах, чанартай барилгын материалыг нийлүүлэх нь Ложистикийн бүс байгуулахад нэн тэргүүний асуудал болохыг чухалчилж саналуудаа хэлж, ойлголцолд хүрлээ.

Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ