“ДУЛААН БАЙШИН-ТУХТАЙ АМЬДРАЛ” контентын энэ удаагийн №5-аар “Бодь Пропертийз” ХХК-ийн нийгмийн хариуцлагын хүрээнд санхүүжүүлж, МБҮА ТББ-ын хамтран хэрэгжүүлж буй “Дулаан шийдэл II” төслийн хэрэгжүүлсэн 2 айл өрхийн байшингийн бүтэн дулаалгын ажил дуусаж үр дүнг хүлээлгэн өгч буй талаар мэдээлэл хүргэж байна.





