МБҮА ТББ нь “Стратеги төлөвлөгөө 2020-2024”-н тодотголын хүрээнд Монголын үндэсний бүтээн байгуулагч компаниудын нэгдэл, утга бэлгэдлийг агуулсан, шинэ имиж, шинэ өнгө төрхийг бүрдүүлсэн логог бий болгон танилцуулж байна.
Дээрх логоны утга санааг “Бид Монгол агуулга”-ын Дизайнер Э.Бадрах хийж бүтээлээ. Э.Бадрах нь Монголын томоохон компаниуд болон олон нийтийн байгууллагуудын лого дизайныг гаргадгаараа салбартаа нэр хүндтэй дизайнер бөгөөд МБҮА ТББ-ын логоны утга санааг ийнхүү бэлгэдэн бүтээжээ.
Өлзий хээ: Өөд өөдөө дэвшин дээшлэхийн өлзий ерөөлийг бэлгэдэн шингээсэн. Мөн өлзий хээний гэрийн ханын адил тасралтгүй үргэлжлэх зураас нь хэзээд ч төгсгөлгүй сайн сайхны дээдийг ерөөн бэлгэдсэн. Түүнчлэн, Монголчууд эрт дээр үеэсээ эхэлж айл гэрийн үүд хаалгандаа чимэг болгон дээдлэн ирсэн байна.
Монгол гэр: Монгол гэр, гэрийн ханын адил дүрснээ хөврөн гарч буй нь барилгын цэгцтэй бүтэц болон нар зөв эргэлдэж буйг илэрхийлсэн байна.
Барилга хот байгуулалт: Хотын цэгцтэй, зөв төлөвлөлтийг уг хээний тэгш байгуулалтаар адилтган илэрхийлсэн байна.





