“Үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын сангийн тухай” (REIT-Real Estate Investment Trust) хуулийг санаачилж, төслийг нь боловсруулахад хамтран ажиллах талаар МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайхан, “Улаанбаатар ассет менежмент” ХХК-ийн захирал Н.Монсор, “Тэнхлэг зууч” ХХК-ийн захирал Д.Должинсүрэн нартай уг асуудлаар өмнө нь уулзаж байсны дагуу уг хуулийн төслийг ажил хэрэг болгох, эрчимжүүлэх хүрээнд дараах ажлуудыг хийхээр тохиролцлоо. Үүнд:
✅ Хуулийн ач холбогдлыг гишүүдэд танилцуулах
✅ Хамтран хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсгийг байгуулан ажиллах
“Үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын сангийн тухай” хууль хэрэгжсэнээр барилга, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг хөрөнгийн зах зээлтэй холбож хөгжүүлэх боломж бүрдэх ба барилга, үл хөдлөх хөрөнгийн бизнест санхүүжилт, хөрөнгө оруулалтын шинэ боломжийг бий болгох, хөрөнгийн хөрвөх чадварыг сайжруулах зэрэг олон давуу тал бизнес эрхлэгчдэд бий болох юм.
Иймд Олон улсын жишиг, туршлагыг салбартаа нэвтрүүлэх, хууль эрх зүйн суурь нөхцлийг бүрдүүлэхэд бизнес эрхлэгчдийн дуу хоолой, оролцоо чухал үүрэгтэй болох юм. Энэхүү хуулийн зохицуулалт болон ирээдүйн зах зээлтэй холбоотой танилцуулгыг “Дээвэр” холбооны зүгээс 2023.02.02-ний өдрийн 15 цагт MН таэурын 7-р давхарт танилцуулах болно.





