1. Ирэх 2023.06-р сард Монгол Улсад болох IFAWPCA-ийн 2023 оны 42 дахь дунд хугацааны чуулган зохион байгуулагдах ээлжит форумд ХБНГУ-ын Баваари мужийн “БИ БИ ВИ ИНТЕРНЕШНЛ” байгууллага болон Архитектор Үвэ Фикэншэр нар нь Герман Улсын Хоф хотод байрлах “Нарны байшин”-гийн нар, дулааны эрчим хүчийг ашиглан эрчим хүчээр хангаж байгаа тухай сургалт, семинарыг Монгол Улсын болон IFAWPCA-ийн Гишүүн орнуудын компанийн төлөөлөгч нарт тавих юм.
2. Өнгөрсөн 2022.10-р сард BBW байгууллага болон МБҮА ТББ нь Монгол Улсын техникийн их сургууль, салбарын бусад холбоодтой хамтран төвлөрсөн бус эрчим хүчний эх үүсвэрээр барилга байгууламжийг хангах технологийг Монгол Улсад нутагшуулах туршилтын төслийг (Pilot project) 2023 оноос эхлүүлэхээр тохиролцсоны дагуу уг саналын санхүүжилтийн хүсэлтийг Баваари мужийн Эдийн засгийн яамандаа тавьсан ба улмаар дараагийн алхмууд хийгдэж байгааг илэрхийлсэн юм.
3. Хоёр байгууллага нь хамтын ажиллагааны ажлуудаа үргэлжлүүлж ирэх 09-р сард “БИ БИ ВИ ИНТЕРНЕШНЛ” (BBW) сургалт семинарыг Герман улсад зохион байгуулахаар болсон ба үүнд Монголын талаас МБҮА ТББ-ын Гишүүн байгууллагуудаас 18 төлөөлөгчийг оролцуулахаар тохиролцлоо.
4. Архитектор Үвэ Фикэншэр болон МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайхан нар нь Монгол Улсад төвлөрсөн эрчим хүчний системээс үл хамаарсан сэргээгдэх эрчим хүч түүний дотор нарны эрчим хүчийг ашигладаг барилга барих олон давуу тал байгааг онцолсон ба жилийн нийт өдрүүдийн 80 хүртэлх хувь нь нартай байдаг, мөн барилгын дулаалгад байгалийн гаралтай хонины ноосны дулаалгын болон бусад барилгын материалыг ашиглах, ХБНГУ-ын hi-tech engineering технологийг Монголын сэргээгдэх эрчим хүчний нөөц болон түүхий эдийн онцлогтой хослуулан барилга барих технологийг боловсруулах судалгааны ажлыг эхлүүлэх нь зүйтэй гэдэгтэй санал нэгдлээ.





