September 2, 2022
“БАРИЛГАЧДЫН БАЯР-2022” АРГА ХЭМЖЭЭНИЙ ҮЕЭР ШИЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙГ ШАЛГАРУУЛЛАА

“БАРИЛГАЧДЫН БАЯР-2022” АРГА ХЭМЖЭЭНИЙ ҮЕЭР ШИЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙГ ШАЛГАРУУЛЛАА

Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний 96 жилийн ойн өнөөдөр тохиож байна. Энэ өдөр БХБЯ-наас “Монголын барилгачдын өдөр-2022”-ыг ёслол, нээлттэй хаалганы өдөрлөгийг Барилгачдын талбайд зохион байгуулж байна. Өдөрлөгөөр барилгын салбарын ААН, компани, мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл цугларч барилгын салбарын үе үеийн инженер, техникийн ажилтнууд, ахмад, гавьяат барилгачдад хүндэтгэл үзүүлж, шилдэг ААН, байгууллагуудыг алдаршуулж байна. “Барилгачдын өдөр-2022”-өдөрлөгийн үеэр өөр салбарын шилдэг ААН, байгууллагуудыг шалгаруулсныг зарлаж, тухайн байгууллагуудын тугийг Барилгачдын талбайд заллаа.

ШИЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖҮҮД

Барилга угсралтын чиглэлээр:

“Сойл трейд” ХХК

“Нутгийн буян групп” ХХК

Инженерийн шугам сүлжээний чиглэлээр:

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр:

“Монкон констракшн” ХХК

Барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр:

“Эвт чулуу” ХХК

”Стар виндов” ХХК

Хот байгуулалтын баримт бичиг, гадна тохижилт, инженер геологи, барилга байгууламжийн зураг төслийн чиглэлээр:

”Эм эс эл” ХХК

”Өлзий-иш” ХХК

Өргөх байгууламжийн чиглэлээр:

”Мон мач” ХХК

Нийтийн аж ахуйн чиглэлээр:

”Сэлэнгэ цэнгэг ус” ОНӨААТҮГазар.

ШИЛДЭГ БАРИЛГУУД

ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ БАРИЛГА-аар:

”NCD Group”-ийн “RIVER PLAZA” бизнес концепц бүхий худалдаа үйлчилгээ, оффис, орон сууцны цогцолбор

“ШИЛДЭГ БАРИЛГА”-аар:

• ”АГЛУТ” ХХК-ий гүйцэтгэсэн Өмнөговь аймгийн “ГОВИЙН БАЙГАЛЬ, ТҮҮХИЙН МУЗЕЙ” олон нийтийн барилга байгууламж

• ”БИ СИ ЭЙЧ КОНСТРАКШН” ХХК-ий хөрөнгө оруулалтаар баригдсан “GREEN HILL” амины орон сууцны хотхон

• ”ОРШИЛ КОНСТРАКШН” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар Нийслэл хотын Токиогийн гудамжны өнгө төрхийг нэмэн сүндэрлэн баригдсан “ТОКИО РЕЗИДЕНС” худалдаа үйлчилгээ, оффис, орон сууцны барилга

• ”БОДЬ ПРОПЕРТИЙЗ” ХХК гүйцэтгэсэн Тавантолгойн төмөр замын өртөө зогсоолуудын барилга байгууламжуудын цогцолбор

• ”ТЭНГЭРИЙН ШОНХОР” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар баригдсан “DREAM PLAZA” барилга байгууламж

• ”ХУРД ПРОПЕРТИЙЗ” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар баригдсан “НИСЭХ ГАРДЕН” орон сууцны хотхон

• “БАЯН БРИДЖ” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар баригдсан “ТВИН ПАРК” орон сууцны хотхон

• ”ХҮЛЭГҮ ИНЖЕНЕРИНГ” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар баригдсан “ХАНТАШГАЙ ЛАКШЕРИ ВИЛЛА” амины орон сууцны хотхон

• ”БЕРИКТӨРТ” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар баригдсан “MJS TOWER” худалдаа үйлчилгээ зочид буудлын барилга байгууламж

• ”Жи Жи Ай” ХХК-ийн гүйцэтгэсэн Өмнөговь аймгийн “ХӨГЖИМТ ЖҮЖГИЙН ТЕАТР”-ын соёл урлагийн барилга байгууламж тус тус шалгарлаа.

Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ