August 17, 2021
ӨНӨӨДӨР БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Б.МӨНХБААТАР БОЛОН БУСАД ХОЛБОГДОХ УДИРДЛАГА, МЭРГЭЖИЛТНҮҮД МБҮА ТББ-ЫН БҮАТЗ-ИЙН НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ БОЛОН ЦАХИМЖИЛТТАЙ ХОЛБООТОЙГООР АЖЛЫН ЯВЦТАЙ БИЕЧЛЭН ТАНИЛЦЛАА.

Барилгын салбарын тусгай зөвшөөрөл, инженер техникийн ажилтны бүртгэлийг Нэгдсэн мэдээллийн санд байршуулж , барилгын талаарх бүх мэдээллийг нэг дороос цахимаар авах боломжийг бүрдүүлж байгаа билээ. Барилгын салбарын мэргэжилтэн болон хуулийн этгээдийн бүртгэл хөтлөх, шинэчлэх, мэдээллийн санд байршуулах, мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах журмыг Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөлийн хурлаар баталсны дагуу  Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр аж нэгж, байгууллагууд тусгай зөвшөөрлийн хүсэлтийг www.licence.mcis.gov.mn цахим системээр дамжуулан гаргаж авч байгаа юм.

Энэ хүрээнд барилгын салбарын инженер техникийн ажилтны болон тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагын мэдээллийн цахим системийн программ хангамжийг хөгжүүлэн, барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй холбоотой Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөл, Барилга угсралтын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөл, Өргөх байгууламж түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох үйлчилгээнүүдийг цахим хэлбэрт бүрэн шилжүүлээд байна.

Тусгай зөвшөөрлийн хүсэлт гаргагч иргэний болон хуулийн этгээдийн мэдээлэл, нийгмийн даатгалын мэдээлэл, дээд боловсролын мэдээллийг төрийн мэдээлэл солилцооны “ХУР СИСТЕМ” болон “ДАН” танилт нэвтрэлтийн нэгдсэн системээр дамжуулан бүртгэл үүсгэж байна. 

Тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаа бүрэн цахимд шилжсэнээр барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй холбоотой хүсэлт гаргах, хянах шийдвэрлэх үйл ажиллагаа нь цаасан материал бүрдүүлэлт ихтэй, ирүүлсэн мэдээллийн үнэн зөв байдлыг нягтлах, тодруулах, лавлагаа авах гэх мэт хүний оролцоо ихтэй, цаг хугацаа шаардсан үйл ажиллагаатайгаас гадна мэдээллийн үнэн зөв, баталгаат байдал хангалтгүй, бусад мэдээллийн сангийн цахим системүүдтэй холбогдох боломжгүй зэрэг асуудлуудыг бүрэн шийдсэнээрээ давуу талтай юм.

2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар www.licence.mcis.gov.mn цахим системд 250 гаруй ААНБ бүртгүүлсэн бөгөөд түүнээс 27 ААНБ тусгай зөвшөөрлийн хүсэлт илгээгдсэн байна. Одоогийн байдлаар эдгээр ААНБ-уудын хүсэлт хянагдах шатандаа явж байна.

Хүндэтгэсэн,

МБҮА ТББ-ын Ажлын алба

Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ