Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ТББ нь 2018 оноос эхлэн хэрэгжиж байгаа “Дулаан шийдэл” төсөлд бичил, жижиг бизнес эрхлэгчид, бригад, хувь хүмүүс зэрэг ажиллах хүчийг нийлүүлэх зорилготойгоор оролцож байна.
Төслийн хүрээнд бид барилгын салбарт ажилладаг бригад, хувь хүмүүст тулгардаг асуудлыг судлаж үзээд тус төслийн хүрээнд мэргэшиж ажиллах эхний ээлжийн 13 бригад, хувь хүмүүсиийг сонгож, анхны 11 айл өрхийн байшингийн дээвэр, хана, суурийн дулаалгыг хэсэгчилсэн болон бүтэн байдлаар гүйцэтгэн хүлээлгэж өгөөд байна.
Бид барилгын салбарт тогтвортой, чин хүсэлтэй, мэргэшиж ажиллах дараагийн ээлжийн 50 бригад, хувь хүмүүс, бичил, жижиг бизнес эрхлэгчдийг сонгон шалгаруулж байна.
Хэрэв Та энэ төсөлд оролцох хүсэлтээ ирүүлээд сонгон шалгарагдах бол дулаалга хийх технологийн сургалтаас гадна бизнесээ цаашид хэрхэн эрхлэх боломжтой талаарх онол, практикийг хослуулсан дараах мэргэшүүлэх сургалтуудад хамрагдах болно. Үүнд:
– Дулаан алдагдлын хэмжилт, үнэлгээ
– Байшингийн хэсэгчилсэн болон бүтэн дулаалга
– Үнийн санал боловсруулах
– Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт
– Гэрээний эрх зүй, Санхүү, зардлын бүртгэл, төсөвлөлт, Хүний нөөц, ур чадварын удирдлага.
Та “Дулаан шийдэл” төслийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл ЭНД манай www.dulaalga.mn вэб сайт руу эсвэл 7505 2000 дугаар руу хандаж хамтран ажиллахыг хүсье.
“Дулаан шийдэл” төслийг Европын Холбоо, Абби Пиер сан, Чех болон Францын Хөгжлийн Агентлагууд санхүүжүүлж байгаа бөгөөд Жэрэс ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн Газар нь Пипл ин Нийд ОУТББ, Монголын Барилгын Үндэсний Ассоциаци, Барилгын Эрчим Хүч Хэмнэлтийн Төв болон Амьдрах орчны зураглалын төвтэй хамтран хэрэгжүүлж байна.





