June 19, 2018
МБҮА-ИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Монголын барилгын үндэсний ассоциацийн Удирдах зөвлөлийн 2018 оны хоёрдугаар ээлжит хурал 06 дугаар сарын 19-ний өдөр Жигүүр гранд групп ХХК-ийн “Романа Резиденс” цогцолборын хурлын танхимд амжилттай болж өнгөрөв. Хурлаар Ассоциацийн Ажлын албаны болон Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хэлтсийн үйл ажиллагааны тайланг танилцуулахын зэрэгцээ МУ-ын эдийн засаг, барилгын салбарын сүүлийн үеийн мэдээ мэдээллүүдийг Удирдах зөвлөлийн гишүүдэд танилцууллаа. 

Хурлын үеэр МБҮА-ийн Ажлын албаны Гүйцэтгэх захирал Л.Хулан, Удирдах зөвлөлийн гишүүн, Барилга Эм Эн ХХК-ийн Захирал Г.Батсүх нар талууд бие биенийхээ үйл ажиллагааг дэмжин, харилцан мэдээлэл солилцож, хамтын ажиллагааг өргөжүүлэх, Барилга Эм Эн ХХК нь өөрийн эрхлэн гаргадаг сэтгүүл болон сайтаар дамжуулан Ассоциацийн үйл ажиллагааг сурталчлах хүрээнд хамтран ажиллах Санамж бичгийг байгуулсан болно.

Удирдах зөвлөлийн ээлжит хурлаар уламжлал ёсоор МБҮА-д шинээр элсэж буй дараах 3 аж ахуйн нэгжүүдэд гишүүнчлэлийн гэрчилгээг гардуулан өгөв. Үүнд:

Бридж Констракшн ХХК – 1996 оны 12 сард Бридж Группийн үйлдвэрлэлийн салбарын охин компани хэлбэрээр үүсгэн байгуулагдсан бөгөөд Монгол Улсын барилгын салбарт ISO 9001 олон улсын чанарын удирдлагын тогтолцоог анхлан нэвтрүүлсэн. Барилга угсралт, барилгын материал үйлдвэрлэл, эрчим хүчний барилга байгууламжийн угсралт, ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах, Барилга байгууламжийн ашиглалт буюу менежмент, авто замын барилга байгууламжийг барих, засварлах, Машин механизм, багаж хэрэгсэл түрээслүүлэх зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм.

Баганат Өргөө ХХК – 1998 онд үүсгэн байгуулагдаж, барилга угсралт, барилгын материал үйлдвэрлэл, сантехник болон цахилгааны барилга угсралт, зураг төсөл, төсөв боловсруулах зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба 2013 оноос эхлэн гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хороонд “Баганат хороолол” төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа компани юм.

ПиСиДиПи ХХК нь 2013 оны 1 дүгээр сард Барилгын төслийн менежмент, Зураг төслийн зөвлөх үйлчилгээ, Барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан үндэсний төслийн менежментийн компани юм. Одоогоор дотоодын болон олон улсын 110 гаруй төсөлд амжилттай оролцон, амжилттай гүйцэтгэж хүлээлгэн өгсөн компани юм.

Хүндэтгэсэн,

МБҮА-ийн Ажлын алба

Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ