“THE INTERNATIONAL BUILDERS’ SHOW-2019” ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
ХААНА: ХЭЗЭЭ: АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛС, НЕВАДА МУЖ, ЛАС ВЕГАС ХОТ 2019 ОНЫ 02 ДУГААР САРЫН 19 – 21 ӨДРҮҮД ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: The NAHB International Builders’ Show® (IBS) 1944 оноос хойш дэлхийн хамгийн том хөнгөн үйлдвэрлэлийн үзэсгэлэн яармаг, семинар зохион байгуулагч байгууллага юм. Уг үзэсгэлэн 2019 онд 75 дахь жилийн ойгоо тэмдэглэнэ. THE INTERNATIONAL BUILDERS’ SHOW 2019 Уг арга хэмжээнд 2018 онд нийт 70,622 оролцогч оролцжээ. Энэ удаагийн арга хэмжээ нь 55,700 м2 талбайд олон улсын хамгийн шилдэг 1,500 гаруй үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгчдийг нэгэн дээвэр доор цуглуулсан, барилгын салбарын инноваци, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийн шийдэл, бараа материал, шилдэг туршлагуудтай танилцах, мэдлэг хуваалцах боломжийг 3 өдрийн турш олгоно. Үзэсгэлэн яармаг: Хамгийн том талбай: 55,700 м2 Хамгийн сүүлийн үеийн технологи, шийдэл Бараа материал, архитектур Хоёр онцлох аялал Мэдлэг хуваалцах сургалт: Барилгын салбарын хүрээнд 19 төрлийн сургалт, семинар үзэсгэлэн яармагийн өмнөх өдрүүдэд зохион байгуулагдана. Үүнд барилгын компанийн менежмент, борлуулалт, бараа материалын шинэлэг технологи зэрэг багтана. Дэлхийн барилгын салбарын мэргэжилтнүүдтэй туршлага хуваалцах уулзалт, хүлээн авалтууд зохион байгуулагдана. АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛС, ЛАС ВЕГАС ХОТ Америкийн Нэгдсэн Улсын Лас Вегас хот нь Невада мужын хамгийн хүн ам ихтэй метрополитан хот бөгөөд аялал жуулчлал, казино, үзвэр үйлчилгээгээр алдартай хот юм. “The Builders’ Show 2019” үзэсгэлэнд Монгол Улсаас оролцох аялалын групп-ыг Монголын Барилгын Үндэсний Ассоциаци (МБҮА)-ийн Ажлын алба албан ёсоор зохион байгуулж байна. Иймд Та бүхэн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн дотор оролцох хүсэлтээ доор заасан холболтуудаар холбогдож илэрхийлнэ үү. Г: + (976) 99979799, 9444 4173 У: + (976) 7011 1515 И: [email protected] Х: Монгол Улс, Улаанбатаар 15141, Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Самбуугийн гудамж, МН Тауэр, 8-р давхар, 805, 806 тоот





