September 7, 2017
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨХ Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ “АВТОМАШИНГҮЙ ГУДАМЖ” ТӨСЛИЙН ТАЛААР УУЛЗСАН УУЛЗАЛТЫН МЭДЭЭ

2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Нийслэлийн засаг даргын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ болон Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар нартай МБҮА-ийн Ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэд, Тэргүүн дэд ерөнхийлөгч Н.Баярсайхан, Дэд ерөнхийлөгчид С.Нямдаваа, Б.Нэмэхбаатар, УЗГишүүд Д.Энхтөр, Х.Чинбат, Ц.Эрдэнэчулуун, Д.Цэнд, Г.Батжаргал болон Г.Батсүх, Ажлын албаны Гүйцэтгэх захирал Л.Хулан, Зөвлөх Б.Бямбажав нар уулзаж НЗДТГ-тай хамтран хэрэгжүүлж буй “Автомашингүй гудамж” төслийг цаашид хэрхэн хэрэгжүүлэх арга замын талаар санал солилцож зөвлөлдөн ярилцав.

Тус төслийн Ажлын хэсгийн ахлагч, МБҮА-ийн УЗГ Г.Батсүх мэндчилсний дараа Ажлын хэсгийг зохион байгуулах, төслийг хэрэгжүүлэхэд хяналт тавих үүрэгтэйгээр ажиллаж байгаагаа тайлбарлав. 

Нийслэлийн засаг даргын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ нь МБҮА-ийн удирдлагуудын зүгээс доорх зүйлст анхаарч ажиллах шаардлагатай байгааг хэлэв. Үүнд:

– МБҮА-ийн зүгээс нэгдсэн уулзалтыг зохион байгуулах

– Иргэдийн дунд явуулсан санал асуулгаар гарсан үр дүнг баталгаажуулах

– Олон нийтийн дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилготойгоор тэд нар руу чиглэсэн сурталчилгааг хийж танилцуулах

– Төслийн талаарх мэдээллийг хотоос хэрэгжүүлэх гэж байгаа хууль эрх зүйн бодлогын дагуу хийж байгаа төсөл гэдгийг олон нийтэд зөвөөр ойлгуулах ухуулгын ажлыг эхлүүлэх

– “Автомашингүй гудамж” төслийн ажлыг тодорхой болгож төслийн хүрээнд хийгдэх ажлын төсөв, тооцоог нарийвчлан гарган төсөвт тодорхой суулгах зэрэг болно.

Төгсгөлд нь тэрээр дээрх саналуудыг дэвшүүлэн ажиллах шаардлагатай байгаа бөгөөд НЗДТГ-ын зүгээс бүрэн дүүрэн дэмжин хамтран ажиллах хүсэлтэй байгаа гэдгийг илэрхийлснээр уулзалт өндөрлөв. 

Хүндэтгэсэн,

МБҮА-ийн Ажлын алба

Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ